| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00250/И |
| Дугаар | 312/шш2025/00439 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 312/шш2025/00439
2025 03 12 312/ШШ2025/00439
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо ******* *******ны төв байр, Сүхбаатарын талбай 5 байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: /,
Нэхэмжлэлийн шаардлага: 8 982 461 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Эрдэнэтуяа овогтой ******* нь ******* *******тай 2024 оны 02 сарын 26-ны өдөр К000159806 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр 1605276476 тоот зээлийн данс үүсэж 2024 оны 06 сарын 07-ны өдөр 6,400,000.00 (зургаан сая дөрвөн зуун мянган төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 17.4 (Арван долоон аравны дөрөв) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай авч ашигласан. Мөн Э.******* нь 2024 оны 06 сарын 08-ны өдөр 730,000.00 (Долоон зуун гучин мянган төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 17.4 (арван долоон аравны дөрөв) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай нэмж авсан. 2024 оны 06 сарын 13-ны өдөр 2,620,000.00 (хоёр сая зургаан зуун хорин мянган төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 17.4 (арван долоон аравны дөрөв) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай нэмж авсан. Зээлдэгч нь 1605276476 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 86 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 01 сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,982,461.11 төгрөгийн өр үүсээд байна. Иймд зээлдэгч Э.*******гийн ******* *******тай байгуулсан Я000159806 буюу 1605276476 тоот зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 8,982,461.11 (Найман сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* *******анд олгуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Э.******* миний бие нэхэмжлэгч ******* *******ны шаардлага 8 982 461 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын дотор үлдэгдэл төлбөр 3 182 461 төгрөгийг төлөх болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******" ХК, хариуцагч Э.*******д холбогдуулан 8 982 461 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь ******* *******" ХК-ийн нэхэмжилсэн 8 982 461 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын дотор үлдэгдэл төлбөр 3 182 461 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* *******" ХК-ийн нэхэмжилсэн 8 982 461 төгрөгийг хариуцагч Э.******* 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын дотор үлдэгдэл төлбөр 3 182 461 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79 335 төгрөг, төрийн сангаас 79 335 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******" ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА