Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 312/шш2025/00440

 

 

 

 

 

 

 

 

2025 03 12 312/ШШ2025/00440

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 26 дугаар хороо Хас мөнх төвд байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: , утас: /,

Нэхэмжлэлийн шаардлага: 4 111 369 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ББСБ нь 2022 оны 01-р сарын 27-ны өдөр 2485 тоот гэрээгээр хариуцагчид 3,149,910 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй 18 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн интернейшнл ХХК-аас Iphоnе 13 загварын гар утас худалдан авсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 4,111,369 төгрөгийг жаргал овогтой *******гээс гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ******* ББСБ-аас нэхэмжилж байгаа 4 111 369 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 311 369 төгрөг төлж барагдуулна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК, хариуцагч Б.*******д холбогдуулан 4 111 369 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4 111 369 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 311 369 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4 111 369 төгрөгийг хариуцагч Б.******* 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 311 369 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40 366 төгрөг, төрийн сангаас 40 366 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк" ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА