| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/10024/И |
| Дугаар | 191/ШШ2025/00556 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/00556
2025 01 23 191/ШШ2025/00556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ***********, *********** тоот хаягт оршин суух ***** овгийн Ч.Э********** /РД:**********/-ын гаргасан,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Э**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие **** оны ** сарын **-нд төрсөн. *** аймгийн ****** хайрхан суманд 8 жилийн сургуулиа төгсөөд, Ц.Х-ны модны үйлдвэрт **** онд оосорлогчын ажилд орсон.
Ингээд ажиллаж байгаад **** онд цэрэгт яваад, **** онд халагдаж ирээд, **** оны ** дугаар сард *** аймгийнхаа ************* сумандаа аймаг дундын модны үйлдвэрт мод бэлтгэх бригадад оосорлогчын ажилдаа үргэлжлүүлэн ажилласан.
Энэ газраа **** оныг дуустал ажиллаад, ардчилал гарч байгууллага маань татан буугдаад ажилгүй болсон.
************* суманд **** оноос **** оны хооронд ажилд орсон гарсан тушаалууд нь байгаа. Цэргээс халагдаж ирээд ажилд орсон тушаал, **** онд ажлаас халагдсан тушаал байхгүй байгаа тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгож ир гэсний дагуу нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг *** аймгийн ****** хайрхан сумын модны үйлдвэр **** оны ** сарын **-ны өдрөөс **** оны ** сарын **-ны өдөр хүртэл мод оосорлогчоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Ч.Э********** нь **** оны ** сарын **-ны өдрөөс **** оны ** сарын **-ны өдөр хүртэл хугацаанд *** аймгийн ****** хайрхан сумын модны үйлдвэрт оосорлогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар, “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэсний дагуу ажиллаж байсан байдлыг тодорхойлон ажилласан жилийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт, “хүсэлтэд уг үйл явдлыг гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтаар хавсаргана” гэжээ.
Хүсэлт гаргагч Ч.Э********** нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн үндэслэлийг *** аймгийн ****** хайрхан сумын модны үйлдвэрт **** оны ** дүгээр сараас **** оны ** сарын **-ны өдөр хүртэл хугацаанд оосорлогчоор ажиллаж байсан бөгөөд цэргийн алба хааж ирээд ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул энэ хугацааг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай болсон гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан *** аймгийн З.Д.Т газрын архивын тасгийн **** оны ** сарын **-ны өдрийн *** дугаартай **** оны ** дүгээр сараас **** оны ** дүгээр сар хүртэл хугацааны цалингийн түүвэр, цалингийн тооцооны хүсэнгт, **** оны ** дугаар сарын **-ны өдрийн №******** дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын бичилт, Ой модын аж үйлдвэрийн яамны харъяа ***, ************* дахь аймаг дундын модны үйлдвэрийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай ажилчин авах тухай тушаал дахь “...Ч.Э********** нарыг **** оны ** дугаар сарын **-ний өдрөөс эхлэн нормчноор авч ажиллуулсугай” гэх, **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал дахь “...Ардын цэргийн албанд дайчлагдан явж байгаа Ч.Э********** нарыг **** оны * дугаар сарын **-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсүгэй” гэх бичвэрүүд, Ч.Э**********-ийн №******** дугаартай үйлдвэрчний бат илэрхийлэл зэрэг бичгийн баримтууд, гэрч Г.Б********-ийн “...миний бие Г.Б******** нь **** оны ** дугаар сараас **** он хүртэл хугацаанд Ч.Э**********-тэй *** аймгийн ****** хайрхан сумын модны үйлдвэрт модны оосорлогчоор хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Б********-ын “...**** оноос **** он хүртэл хугацаанд мод бэлтгэлийн үйлдвэрт оосорлогчоор ажиллаж байсан. Бид хоёр байгууллагын аварга оосорлогч болж байсан гэх мэдүүлгүүдээр Ч.Э**********-ийг **** оны ** сарын **-ны өдрөөс **** оны ** сарын **-ны өдрийг хүртэл хугацаанд Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа ***, *************-ы модны үйлдвэрт оосорлогчоор ажиллаж байсан гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 10-16, 27-77 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт, “хүний ажиллаж байсан байдал”-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулсан.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Э**********-ийг **** оны ** сарын **-ны өдрөөс **** оны ** сарын **-ны өдрийг хүртэл хугацаанд Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа ***, *************-ы модны үйлдвэрт оосорлогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Э********** /РД:**********/-ийг **** оны ** сарын **-ны өдрөөс **** оны ** сарын **-ны өдөр хүртэл хугацаанд *** аймгийн Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа ***, *************-ы модны үйлдвэрт оосорлогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Ч.Э**********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА