2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 191/ШЗ2025/00395

 

2025          01          30                                    191/ШЗ2025/00395                       

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: ************, ************** тоот хаягт оршин суух ****** овогт Э.Б******** /РД:********** /-ын гаргасан,  

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Б********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов. 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:  

Миний бие **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** аймгийн *********** суманд төрсөн. ****** аймгийн *** суманд **** онд 8 дугаар ангиа төгссөн. Сургууль төгсөх үедээ ** настай байсан.  

Намар 9 дүгээр ангидаа ******-ийн сургуульд яваагүй тул ****** аймгийн *** сумын Тэжээлийн аж ахуйн 3 дугаар үтрэмд ажилчнаар **** оны ** дугаар сарын **-ны өдөр ажилд орж **** оны ** дугаар сарын **-ний өдөр хүртэл ажиллаж байсан. 

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болж байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Хүсэлт гаргагч Э.Б******** нь **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдөр хүртэл хугацаанд ****** аймгийн *** сумын тэжээлийн аж ахуйд ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар, “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэсний дагуу ажиллаж байсан байдлыг тодорхойлон ажилласан жилийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.  

Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт, “хүсэлтэд уг үйл явдлыг гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтаар хавсаргана” гэжээ.  

Хүсэлт гаргагч Э.Б******** нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан үйл баримтыг тодорхойлох баримтгүй хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн тул ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай болсон гэж тайлбарлаж байна.   

Хэрэгт авагдсан ****** аймгийн архивын тасгийн **** оны * дүгээр сараас **** оны ** сар хүртэл хугацаанд авч байсан цалингийн түүвэр, ****** аймгийн *** сум дахь тэжээлийн аж ахуйн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ажилд томилох тухай тушаал дахь “...Э.Б********ыг үтрэмд ажилчнаар тус тус томилосугай” гэх бичвэр, Хүн амын тооллогын хуудас дахь “Э.Б********, *** сум, Тэжээлийн аж ахуйд ажилладаг” гэх бичвэр,  гэрч Ц.Б********, С.Э******* нарын “...Э.Б********той **** оноос **** он хүртэл тэжээлийн аж ахуйн 3 дугаар үтрэмд нормчиноор хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт зэрэг баримтаар нэхэмжлэгч Э.Б******** нь **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдөр хүртэл хугацаанд ****** аймгийн Тэжээлийн аж ахуйн 3 дугаар үтрэмд ажилчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт, “хүний ажиллаж байсан байдал”-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулсан.  

Дурдсан үндэслэлүүдээр Э.Б********-ыг **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдөр хүртэл хугацаанд ****** аймгийн Тэжээлийн аж ахуйн 3 дугаар үтрэмд ажилчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзэв.  

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг удирдлага болгон 

  ТОГТООХ НЬ: 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Б******** /РД: **********/-ыг **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдөр хүртэл хугацаанд ****** аймгийн Тэжээлийн аж ахуйн 3 дугаар үтрэмд ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан  Э.Б********-ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

 

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   З.БАЯРМАА