Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 303/ШШ2025/00000

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч:  ******* ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: ******* овогт *******ийн *******ад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.*******тай 2006 онд танилцаж, 2011 онд хурим, найраа хийсэн. 2008 онд гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү С.Жамъян*******ав, 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр охин , 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр охин нарыг төрүүлсэн. Хамт амьдарч байх хугацаанд хий хардана, түргэн ууртай, уцаартай байдаг. Байнга уурлаж хэрүүл хийдэг. Т.******* нь сард 5-6 удаа архи ууна нэг уухдаа 4 хоног ч уудаг тохиолдол байдаг. Ингэхдээ намайг цохиж, утас булааж авдаг. Утас байнга шалгадаг. Хүний зураг дээр лайк дарвал, дарсан байна та хоёр явдаг гэж хэрүүл хийдэг. Байнга мөрддөг. Зодохдоо алагдана , гараа зангидаж цохидог, хүчээр ийш, тийш авч явж зодож цохино. Мөн хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орох гээд байдаг. Одоо архи уухаараа шөнө унтуулахгүй, шөнөжин элдвээр хэлж унтуулахгүй больсон. Манай гэрийнхэнтэй хэрүүл маргаан үүсгэдэг. Мөн мөрийтэй тоглоом тоглож мөнгө төгрөгөө алддаг. Маш олон удаа цагдаагийн байгууллагад хандаж баривчлагдаж байсан. Т.******* нь огт зодохгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсээр байгаа нь надад болон үр хүүхдүүдэд сэтгэхүйн болон бие мах бодийн хувьд аюултай байх тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг тогтоож өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай нөхөр Т.******* архи уухгүй, архины эмчилгээнд явна, дахиж элдэв муухай ааш гаргахгүй гэсэн тул үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож эвлэрч амьдрахаар болсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Т.*******ад холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Т.*******тай эвлэрч амьдрахаар болсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ          Г.БАТЗАЯА