Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 303/ШШ2025/00141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн *******

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч М.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдэлд малчнаар, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам жолоочоор, 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдэлд туслах ажилчнаар, 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн 203391 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 92 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар болон 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай тушаалууд, Баян-******* сумын тээврийн хэрэгслийн жолооч нарт санамж зөвлөгөө өгч баталгаа авах цуглааны 1991 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай протокол, Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай тогтоол, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, 1989 оны хүн амын тооллогын лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 03/10/1160 дугаартай лавлагаа, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13/162 дугаартай албан бичиг, ХААТР маягт, гэрч *******, *******нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч М.*******ы 1986 оны 12 дугаар 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдэлд жолоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1981-1983, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, мөн 1990 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: М.******* нь 1986 оны 12 дугаар 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдэлд жолоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 203391 дугаартай дэвтрийн хуулбар, 1986, 1987, 1989, 1991, 1992 онуудад авч байсан цалин хөлсийг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 92 дугаар архивын лавлагаа, ямаачины ажлаас чөлөөлсөн тухай болон жолоочийн ажлаас чөлөөлсөн талаарх Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар болон 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай тушаалууд, жолоочоор оролцсон талаарх Баян-******* сумын тээврийн хэрэгслийн жолооч нарт санамж зөвлөгөө өгч баталгаа авах цуглааны 1991 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай протокол, хөрөнгө зарах тухай Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай тогтоол, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, *******нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Харин хүсэлт гаргагч М.*******ы 1981-1983, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, мөн 1990 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өприйг хүртэл ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Мөн хүсэлт гаргагч М.*******д 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 16 дугаар бүртгэлд: овог, нэр- ******* овогтой Жаргал, ажилладаг байгууллага- Хөгжлийн зам нэгдэл, эрхэлдэг ажил-тэмээчин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Баян-******* гэж тэмдэглэжээ.

6. Иймд хүсэлт гаргагч М.*******ы 1986 оны 12 дугаар 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдэлд жолоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1981-1983, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, мөн 1990 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч М.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* монгол овогт *******гийн *******ы 1986 оны 12 дугаар 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдэлд жолоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-******* сумын Хөгжлийн зам нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1981-1983, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, мөн 1990 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА