| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00011/И |
| Дугаар | 303/ШШ2025/00142 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 303/ШШ2025/00142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* ******* овогт *******гийн *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1968 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн бөгөөд 16 настайдаа буюу 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянчандмань дахь техник мэргэжлийн дунд сургуулийн тракторын ангид элсэн улмаар 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төгсөөд 1986 оны 6 дугаар сарын 30-нд хугацаат цэргийн албанд татагдаад 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдаад нутагтаа ирсэн. Ингээд 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Хөдөлмөрийн хоршоолол-д томилогдон ажиллаж байгаад тус сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн машинистаар томилогдон ажилласан.
Миний бие тэтгэвэрт гарах гээд нийгмийн даатгалын улсын байцаагчаар материалаа шалгуулахад хөдөлмөрийн дэвтэрт 1988 оны 9 дүгээр сарын 25-нд Эрдэнэцогт сумын хөдөлмөрийн хоршоололд ажилчнаар авав, 1990 оны 1 дүгээр сарын 20-нд өөр өөр ажилд шилжсэн тул ажлаас чөлөөлөв гэсэн бичилттэй боловч тамга тэмдгээр баталгаажаагүй тул Эрдэнэцогт сумын хөдөлмөрийн хоршоолол дээр аймгийн архивын тасгаас цалин нотлох бичиг баримт шүүлгэж ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн зөвлөмжийн хуудас өгсөн. Үүний дагуу аймгийн архивын тасагт хандахад тус байгууллага нь манай сан хөмрөгт баримтаа шилжүүлж ирүүлээгүй гэсэн хариу өгсөн. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын архив олон жилийн өмнө шатсан үүний улмаас баримтаа аймгийн архивын тасагт ирүүлээгүй талаар нутгийн иргэд болон удирдлага ярьдаг. Энэ бүхнээс болж иргэн миний бие хохирон тэтгэвэрт гарч чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Хөдөлмөрийн хоршоолол-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1199 дүгээр болон 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 160 дугаар лавлагаанууд, цэргийн 618675 дугаартай батлахын хуулбар, нийгмийн даатгалын1363594 дугаартай дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13/103 тоот албан бичиг, хүсэлт гаргагч Л.*******ын ХААТР-1, 21 маягтын хуулбарууд, гэрч *******, *******нарын мэдүүлэг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Л.*******ын 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Хөдөлмөрийн хоршоолол-д ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч Л.******* нь 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Хөдөлмөрийн хоршоолол-д ажилчнаар ажиллаж байсан болох нь ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 177736 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, *******нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч Л.*******ад 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 146 дугаар бүртгэлд: овог, нэр- ******* овогтой *******, ажилладаг байгууллага- хөдөлмөрийн нөхөрлөл, эрхэлдэг ажил-ажилчин, эрхэлж эхэлсэн он-1988 он, оршдог сум-Эрдэнэцогт гэж тэмдэглэжээ.
5. Хүсэлт гаргагч Л.*******ын хөдөлмөрийн 177736 дугаартай дэвтрийг 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянчандмань дахь техник мэргэжлийн дунд сургуулийн захирал Ж.Чулуун нээсэн, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил зэргээр нь Л.*******ын дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.
6. Иймд хүсэлт гаргагч Л.*******ын 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Хөдөлмөрийн хоршоолол-д ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* овогт *******гийн *******ын 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Хөдөлмөрийн хоршоолол-д ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА