Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 303/ШШ2025/00144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* ******* овогт *******ийн *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Г.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1964 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Цэргийн албыг 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд хаасан. Иймд 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгож өгнө үү. гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1169 дүгээр болон 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1193 дугаар лавлагаанууд, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 11 дүгээр 20-ны өдрийн 37 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр 21-ний өдрийн 66 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, МҮЭ-ийн  бат илэрхийлэхийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13/106 тоот албан бичиг, хүсэлт гаргагч Г.*******ын ХААТР-1, 21 маягтын хуулбарууд, гэрч *******ийн мэдүүлэг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Г.*******ын 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт худгийн моторчноор, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч Г.******* нь 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт худгийн моторчноор, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1984, 1988-1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1169 дүгээр болон 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1193 дугаар лавлагаанууд, худгийн моторчноор томилсон талаарх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дүгээр тушаал, туслах үйлдвэрт ажилд томилсон талаарх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 11 дүгээр 20-ны өдрийн 37 дугаар тушаал, манаачаар томилсон талаарх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр 21-ний өдрийн 66 дугаар тушаал, 1983-1990 онуудад цалингаас татвар суутгасан байдлыг тэмдэглэсэн МҮЭ-ийн 516926 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч л.Дэмбэрэлийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Харин хүсэлт гаргагч Г.*******ын 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Иймд хүсэлт гаргагч Г.*******ын 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт худгийн моторчноор, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* овогт *******ийн *******ын 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт худгийн моторчноор, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА