Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 303/ШШ2025/0000

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт *******ы *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ж.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймаг дахь Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 89 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар тушаал, хавсралт, цэргийн 664923 дугаар батлахын хуулбар, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13/156 дугаар албан бичиг, 1987 оны ХААТР-21 маягтын хуулбар, гэрч *******ийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Ж.Мөнх-Эрдэнийн 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 онд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Ж.******* нь 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь түүнийг тухайн ажилд томилсон тухай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар тушаал, түүний хавсралт, 1986-1987 онуудад ажиллаж байсан талаар бүртгэсэн 1987 оны ХААТР-21 маягтын хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч Ж.*******д 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын бүртгэлд: овог, нэр- ******* овогтой *******, ажилладаг байгууллага- Чойбалсангийн зам нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Баацагаан гэж тэмдэглэжээ.

5. Харин хүсэлт гаргагч Ж.Мөнх-Эрдэнийн 1988 онд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Иймд хүсэлт гаргагч Ж.Мөнх-Эрдэнийн 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 онд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Ж.Мөнх-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ы Мөнх-Эрдэнийн 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 онд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Мөнх-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА