| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00023/И |
| Дугаар | 303/ШШ2025/00146 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 303/ШШ2025/00146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ын *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал болон хугацаат цэргийн алба хаасан хугацааг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдал болон хугацаат цэргийн алба хаасан хугацааг тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1995 онд Баянхонгор аймгийн *******цогт суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэж байна. Би 1981-193онд Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийг төгсөж, 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрт суурь машинистаар томилогдож ажилд орсон. Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдсан тул суурь машиннистын ажлаас Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1984 тоот 06 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн. Цэргийн алба хааж ирээд Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаар тушаалаар уурын зуухны слесариар томилогдож ажилласан. Иймд 1981-1983 он, 1987-1994 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Мөн би 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад цэргийн албанд Улаанбаатар хот, Нийгмийн аюулаас хамгаалах яамны 0119 дүгээр ангид хуваарилагдаж 1 дүгээр ротын 3 дугаар салаанд албан хааж, 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр халагдаж ирсэн. 0119 дүгээр ангийн1984-1987 оны цэргийн бүртгэл архивд байхгүй гэсэн тул 1984-1987 оны 3-н жилийн цэргийн хугацааг шүүхээр тогтоож өгнө үү. гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1268 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 98 дугаар тушаал, хөдөлмөрийн дугаар дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 816 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар болон 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар, 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр, 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 97 дугаар, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 71 дүгээр, 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаар, 1991 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, Тагнуулын ерөнхий газар, тусгай архивын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 08/1888 дугаар хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн дүгээр батлахын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч Л.*******, ******* нарын мэдүүлгийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч С.*******ын 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, мөн 1987 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг болон 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд цэргийн 0119 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасныг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч Л.******* нь 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, мөн 1987 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний 1987-1993 онуудад авч байсан цалин болон бусад тушаалуудыг түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1268 болон 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 816 дугаар лавлагаанууд, ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 98 дугаар тушаал, ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаалуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 042117 дугаар дэвтрийн хуулбар, ажид томилох тухай, ажлаас чөлөөлөх тухай, шагнах тухай, комиссын гишүүд томилсон тухай, хариуцлагатай жижүүр томилох тухай, Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар болон 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар, 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр, 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 97 дугаар, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 71 дүгээр, 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаар, 1991 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Л.*******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Иймд хүсэлт гаргагч С.*******ын 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, мөн 1987 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Мөн хүсэлт гаргагч С.*******ын хугацаат цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа холбогдох архиваас гараагүй нь түүнийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход эрх зүйн байдлыг нь дордуулахаар байх бөгөөд цэргийн 688081 дүгээр батлахад С.*******ын цэргийн алба хаасан байдлыг буюу цэргийн албанд татагдсан, цэргийн тангараг өргөсөн, цэргийн албанаас чөлөөлөгдсөн зэргийг бичиж тэмдэглэсэн байна.
6. Иймд хүсэлт гаргагч С.*******ын 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд цэргийн дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасныг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт Самданбазарын *******ын 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, мөн 1987 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Самданбазарын *******ын 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд цэргийн 0119 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасныг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА