Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 303/ШШ2025/00148

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн *******

Хүсэлтийн шаардлага: *******ийн төрсөн охин мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ц.******* нь *******ийн төрсөн охин мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Цэехүүгийн ******* миний бие нь 1963 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 5-р баг Мандлын хангай Өлийн ар гэх бууц дээр төрсөн. Тухайн үед миний ээж ******* нь миний аав *******ын Банзрагчтай гэр бүл болон амьдарч байсан байдаг ба тухайн үед нэгдлийн мал малладаг үхэрчин, саальчин хийж байсан байдаг. 1975 онд аав, ээж хоёр маань хоорондын таарамжгүй харилцаанаас болж салж тус тусдаа амьдрах болсон. Ээж ******* нь намайг аван Улаанбаатар хотод амьдрах болсон ба миний овог нэрийг өөрчлүүлэн өөрөөрөө овоглон 1975 онд төрсний гэрчилгээг шинээр авсан байдаг. Миний бие нь ээж аав хоёрыг салахад бага байсан боловч аавыгаа сайн мэддэг төдийгүй зуны амралт болгоноор аав, болон аавын ээж болох эмээ ******* дээр ирж амраад сургуульдаа ээж дээрээ очдог байсан ба ээжийнхээ гар дээр өссөн. Оюутан болсон хойноо ч зун болгон аав дээрээ ирдэг байсан ба нутгийн ард намайг аав Банзрагчийн охин болохыг сайн танина.

Аав минь ээжээс салснаас хойш *******тай гэр бүл болсон ба насаараа хамт амьдарсан боловч дундаасаа хүүхэдгүй бөгөөд ******* нь аав *******тай ханилахдаа *******, гэж хүү охин хоёроо дагуулж ирж нийлж байсан ба тэр хүүхдүүд нь намайг сайн мэдэх ба бид байнгын харилцаатай байдаг байсан. Би 2017 онд аавынхаа дэргэд ирж Баянхонгор аймгийн Баянхонгор сум 5-16-6 тоот хаягт аав *******ийн хамт амьдарч байсан ба аав маань 2019 оны 01 сарын 06-ны өдөр нас барсан. Аавыгаа нас барснаас хойш нэг жилийн дараа өв нээлгэх ёстой болохоо мэдээгүй улмаас одоо амьдарч, өрхийн тариалан эрхэлж байгаа газраа өөрийн нэр дээр шилжүүлж авалгүй өдийг хүрсэн байна.

*******ийн төрсөн ганц охин нь мөн тул түүний нэр дээрх газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй гэж үзэж байгаа тул аав *******ийн төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  дүгээр лавлагаа, Наранмандал өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн засаг даргын 2024 оны12 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар сарын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128 дугаар албан бичиг, 123 дугаар Ц.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар,  *******ийн нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэх нэршилтэй нутгийн иргэдийн гарын үсгийн цуглуулга, гэрэл зураг,  дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13/105 тоот албан бичиг, хүсэлт гаргагч Ц.*******ийн ХААТР-1, 21 маягтын хуулбар, төрөгсдийг бүртгэх анкет, /Ц.*******/,  дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /*******, *******/, төрөгсдийг бүртгэх анкет, /, *******/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/52 дугаар албан бичиг, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 5 дугаар баг, 16 дугаар гудамж, 06 тоотод байрлалтай нэгж талбарын хувийн хэрэг, Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/99 дүгээр албан бичиг, 03-02/919 дүгээр хүн амын тооллогын лавлагаа, /, *******/, 03-02/921 дүгээр хүн амын тооллогын лавлагаа, /, Ц.*******,, /, 03-02/920 дугаар хүн амын тооллогын лавлагаа, /Ц.*******, ,, /, гэрч ийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Ц.******* нь *******ийн төрсөн охин мөн болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.7-д хүүхдийн эцэг, эхийг тогтоох гэж тус тус заасан.

4. Хүсэлт гаргагч Ц.******* нь *******ийн төрсөн охин болохыг тогтоолгох хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

5. Хүсэлт гаргагч Ц.******* нь 1963 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрж, эх *******гээр овоглосон болох нь төрсний №123 дугаартай гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

6. Хүсэлт гаргагч Ц.******* нь ...1975 онд аав, ээж хоёр маань хоорондын таарамжгүй харилцаанаас болж салж тус тусдаа амьдрах болсон. Ээж Х.******* нь намайг аван Улаанбаатар хотод амьдрах болсон ба миний овог нэрийг өөрчлүүлэн өөрөөрөө овоглон 1975 онд төрсний гэрчилгээг шинээр авсан байдаг... гэж тайлбарладаг боловч дээрх байдал нь баримтаар тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтуудаар хүсэлт гаргагч Ц.*******ыг *******аар овоглож иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байгаагүй, хүн амын тооллогын баримтуудаар Ц.*******, ******* нар нь нэг ам бүлд хамтдаа тоологдож байгаагүй зэргээр хүсэлт гаргагч Ц.******* нь *******ийн төрсөн охин нь болох нь баримтаар нотлогдсонгүй.

7. Иймд хүсэлт гаргагч Ц.*******ын *******ийн төрсөн охин мөн болохыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******гийн *******ийн *******ийн төрсөн охин мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА