Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 319/ШШ2025/00112

 

 

 

 

 

    2025         03          14                                        319/ШШ2025/00112

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “811,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр индекстэй иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.*******,

Хариуцагч Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.аас дутуу өвсний үнэ 787,500 төгрөг, зээлүүлсэн мөнгө 24,000 төгрөг, нийт 811,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан “Дутуу ачсан өвсний үнэ 787,500 төгрөг, зээлүүлсэн мөнгө 24,000 төгрөг, нийт 811,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

3. Иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Ц. нар нь эвлэрч, хариуцагч Ц. нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 811,500 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр зохигчид тохиролцож, бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан.

Зохигчид нь хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “хариуцагч шүүхийн шийдвэр гаргах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх, эвлэрч болно” гэх хуульчилсан  бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрэл нь бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, талууд хүсэлт зоригоо илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулсан, гэрээ нь хуульд нийцсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн  106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,026 төгрөгийн тал нь болох 12,013 төгрөгийг төрийн сангаас, 12,013 төгрөгийг хариуцагч Ц.аас гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, нэхэмжлэгчийн төлсөн үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.5, 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.т холбогдох иргэний хэргийн хариуцагч Ц. нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 811,500 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэгч Н.*******тэй эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 24,026 төгрөгийн тал нь болох 12,013 төгрөгийг төрийн сангаас, 12,013 төгрөгийг хариуцагч Ц.аас гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ө.БАХЫТБЕК