| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2022/0197/З |
| Дугаар | 128/ШШ2024/0873 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2024/0873
2024 11 05 128/ШШ2024/0873
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Г*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э*******, Ж.А*******
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О
Гуравдагч этгээд: Д.Х
Гуравдагч этгээд Д.Х өмгөөлөгч: Ж.Б
Гуравдагч этгээд: Э.Б
Гуравдагч этгээд Э.Бгийн өмгөөлөгч: А.О
Нэхэмжлэлийн шаардлага: Э.Бд олгогдсон Г-22 тоот газрын улсын бүртгэл, Э.Бд олгосон Ү-22 дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Э.Бд олгосон Ү-22 дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, Д.Х олгосон Г-22 тоот газрын улсын бүртгэл, Д.Х олгосон Ү-22 дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Д.Х олгосон Ү-22 дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгч Э.Г*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээд Д.Х, гуравдагч этгээдийн Д.Х өмгөөлөгч Ж.Бт, гуравдагч этгээд Б.Бгийн өмгөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Э.Бд олгогдсон Г-22 тоот газрын улсын бүртгэл, Э.Бд олгосон Ү-22 дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Э.Бд олгосон Ү-22 дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, Д.Х олгосон Г-22 тоот газрын улсын бүртгэл, Д.Х олгосон Ү-22 дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Д.Х олгосон Ү-22 дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Анх 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Баруун баян уул, дугаар гудамж, 25 тоотод 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн Г.Б, Э.Г******* нарын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн 00 дугаар бүхий гэрчилгээг олгожээ.
2.2.2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Г.Б нас барсан тул түүний хүүхэд Э.Бд 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоотод байрлах 700 метр квадрат газрын олгогдох хэсгийг “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр өвлүүлсэн байна.
2.3.2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.Г******* нь Э.Бд үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны тоот 18 нэгж талбарын дугаар бүхий 700 метр газрыг 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр үнэлэн бэлэглэжээ.
2.4.Гуравдагч этгээд Э.Бд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэлийн байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоот хаягт байрлах 18 нэгж талбарын дугаар бүхий 700 метр газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэж, эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай гэрчилгээг олгосон байна.
2.5.Гуравдагч этгээд Э.Б нь гуравдагч этгээд Д.Хтэй өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоотод байрлах, 00 дугаартай 700 метр квадрат газар, 00 гэрчилгээтэй 70 метр квадрат гараж, 00 гэрчилгээтэй 116 метр квадрат хувийн сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулж, өөр иргэн болон хуулийн этгээдэд худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавихгүй тусгай тэмдэглэл хийж бүртгэх тухай хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус гаргажээ.
2.6.Э.Гуравдагч этгээд Э.Б нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Д.Х Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны *** тоот хаягт байрлах 00 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, 700 метр квадрат газрыг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр худалдаж, гуравдагч этгээд Д.Х өмчлөлд шилжүүлсэн байна.
2.7.Дээрх маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Д.Х 2018 оны 03 дугаар сарын 2ний өдөр 00 дугаартай гэрчилгээгээр гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон.
2.8.Тус шүүх Э.Г*******гийн гаргасан “Э.Бд олгогдсон Г-22 тоот газрын улсын бүртгэл, Э.Бд олгосон Ү-22 дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Э.Бд олгосон Ү-22 дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, Д.Х олгосон Г-22 тоот газрын улсын бүртгэл, Д.Х олгосон Ү-22 дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Д.Х олгосон Ү-22 дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Э.Бд олгогдсон 18 нэгж талбартай, 700мкв газар бүхий Г-22 улсын бүртгэлтэй 00 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Э.Бд олгогдсон 00 дугаартай гэрчилгээтэй Ү-22 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 116 мкв хувийн сууцны бүртгэл, Э. Бд олгогдсон 00 дугаартай гэрчилгээтэй У-22 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 70мкв гаражийн хүчингүй болгуулах шаардлагын тухайд бүртгэлийг тус тус Э.Г******* миний бие СХД-ийн р хороо, Баруунбаян уулын р гудамж 25 тоот 18 нэгж талбарын дугаартай 700 мкв газрыг ээж Г.Б хамт хамтран өмчилдөг байсан болно. Ээж Г.Б 2015.10.02-ны өдөр нас барж, ээжийгээ асран тэтгэж, хамт амьдарч байсан миний бие ээжийнхээ өвийг Иргэний хуульд заагдсанаар өвлөн авсан этгээд юм. Энэ газартаа миний бие тасралтгүй 24 жил амьдарч байгаа бөгөөд манай өргөмөл дүү Э.Б нь хуурамч бичиг баримтыг нотариатч О.Жтай хамтран үйлдэж миний өмчлөлийн газрыг 2015.12.14-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж 00 дугаартай гэрчилгээ авсан байдаг ба миний өөрийн оролцоогүйгээр хийсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар СХД-ийн Иргэний шүүхэд хандсан.
Тус шүүхээс 2020.04.20-ны өдөр Дугаар 184/ПП2020/01319 тоот шийдвэр гарч "СХД-ийн нотариатч О.Жд холбогдох 2015.12.12-ны өдрийн 99 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, мөн өдрийн бэлэглэлийн гэрээ, өвлөхөөс татгалзсан хүсэлт зэргийг тус хүчинтөгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай" гэж шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр хуулийн хүчинтөгөлдөр болно. Худал хуурмаг баримт бүрдүүлж өмчлөх эрхийг шилжүүлж авсан Э.Бгийн бүртгэлийг улсын бүртгэгч нар мэдээгүй байсан харин одоо шүүхэд нэхэмжлэл гаргаснаар улсын бүртгэлийн байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүчинтөгөлдөр болсон СХД-ийн Иргэний шүүхийн 01319 тоот шийдвэртэй танилцсан байгаа тул Э.Бгийн 2015.12.14-ны өдөр газар өмчлөх эрх шилжүүлж авсан бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгоход татгалзахгүй гэж ойлгож байгаа болно.
Иймд ЗХШХШТХ-ийн 34-р зүйлийн 34.4-д заагдсанаар Э Э.Бд олгогдсон 18 нэгж талбартай, 700мкв газар бүхий Г-22 улсын бүртгэлтэй 00 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг болон Э.Бд олгогдсон 00 дугаартай гэрчилгээтэй Ү-22 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 116 мкв хувийн сууцны бүртгэл, Э.Бд олгогдсон 00 дугаартай гэрчилгээтэй Ү-22 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 70мкв гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү.
Д.Х олгогдсон 18 нэгж талбартай, 700мкв газар бүхий Г-22 улсын бүртгэлтэй 00 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, 18 нэгж талбарын дугаартай 700 мкв газар бүхий Г-22 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн газар өмчлөх эрхийг Э.Г*******гийн нэр дээр бүртгэхийг даалгуулах шаардлагын тухайд:
Э.Б нь нотариатч О.Жтай хуйвалдаж хуурамч баримт үйлдэж СХД-ийн р хороо, Баруунбаян уулын р гудамж *** тоотод орших Г-22 дугаартай 18 нэгж талбарын дугаартай 700мкв газрын өмчлөх эрхийг шилжүүлж авсан улмаар хууль ноцтой зөрчсөн гэдгээ мэдсээр байж санаатайгаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг төөрөгдүүлэх зорилгоор "Өмчлөх эрхээ бусдад шилжүүлчихэд л болно" гэсэн гоомой итгэлээр Д.Х зарсан байгааг шүүх анхаарах биз. Мөн Д.Х нь бусдын өмчлөлд хууль бусаар шилжсэн гэдгийг мэдсээр байж худалдаж авсан нь өөрөө ноцтой зөрчил юм. Өөрөөр хэлбэл Э.Г******* миний бие Д.Хийг манай "Энэ хашаа байшинг худалдаж авсан" гэх үед нь түүнийг гэр болон хашааныхаа босгыг давуулаагүй түүнл хууль бус аргаар миний эмчийг зарсан гэдгийг хэлсээр байхад өнөөдрийг хүртэл Э.Бг шүүх, цагдаад өгөөгүй байгаа нь миний хөрөнгийг хямдаар авч эзэн суух гэсэн санаа сэдэл гэж үзэж байна. Э.Б нь улсын бүртгэгчийг хуурч газар өмчлөх эрхийг олж аваад улмаар хууль бус үйлдлээ хаацайлахын тулд дахин миний хөрөнгийг Д.Х зарсан нь улсын бүртгэгчийг хуурсан үйлдэл бөгөөд УБЕХ-ийн 14-р зүйлийн 14.4-д заагдсан "Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэо, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохиролыг нөхөн төлнө" гэсэн хуулийн заалтын дагуу Д.Х олгогдсон газар өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхүүд хүчингүй болж буруутай этгээд болох Э.Бгаас хохиролоо нэхэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.
Иймд Д. Х олгогдсон 18 нэгж талбартай. 700мкв газар бүхий Г-22 улсын бүртгэлтэй 00 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож, 18 нэгж талбарын дугаартай 700мкв газар бүхий Г-22 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн газар Өмчлөх эрхийг Э.Г*******гийн нэр дээр бүртгэхийг даалгаж өгнө үү. ” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д зааснаар Б.Б нь өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар авч бүртгэл хийлгэж улмаар Д.Х шилжүүлсэн байх тул Б.Бд олгосон *** тоот газрын улсын бүртгэл, Б.Бд олгосон *** дугаарттай 116 м.кв хувийн сууц, *** дугаартай метр 70 м.кв гражийн бүртгэлийг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус болгохыг тогтоолгож, Д.Х олгосон *** тоот газрын бүртгэл, *** дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, *** дугаартай 70 м.кв гаржийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны маргаан онцлог нь захиргааны байгууллага акт, бүртгэл бусад үйлдэл хийхдээ хууль зөрчсөн эсэх асуудлыг хянадаг. Захиргааны байгууллага хууль зөрчөөгүй акт гаргасан ч захиргааны акт гаргуулж буй субъект хууль бус аргаар, хуурамч бичиг баримт үйлдэж бүртгэл хийлгэсэн баримтууд илрээд тэр нь тогтоогдвол хүчингүй болгодог. Гуравдагч этгээд иргэний маргаан мэтээр ярьж, хүсэл зоригийн илэрхийлэл хамааралтай, хамааралгүй талаар асуудал ярьдаг. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заагдсан үйл баримтад хэрэгт оролцогч субъектүүдийн хүсэл зориг хамааралгүй. Бүртгэл хийлгэсэн баримт нь хууль зөрчсөн баримт уу, хууль бус баримт уу гэдгийг тогтоох асуудал байдаг. Бүртгэл хийсэн нотариатын үйлдэл хууль бус байсан гэдэг нь тогтоогдоод шүүхийн шийдвэр гарчихсан учраас энэ шүүхийн шийдвэрийг үндэслээд нэхэмжлэлээ гаргасан. Хуулийн дагуу бичиг баримтууд нь байсан гэдгийг нотолсон баримт байхгүй, нотариатын үйлдэл нь хууль бус байсан гэдэг нь тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
5.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Э.Г*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаартай Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян уул 6 дугаар гудамжны *** тоот газрын анхны өмчлөгчөөр У.Э, Г.Б, Ц.О нар бүртгэлтэй байсан байна. 2007 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Монголын нотариатын танхимын 145 хувийн дугаартай нотариатчийн гэрчилсэн өв залгамжлах гэрчилгээгээр Г.Б, Э.Г*******д, 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр нотариатын танхимын 14 хувийн дугаартай нотариатчийн гэрчилсэн өв залгамжлах гэрчилгээгээр иргэн Э.Б руу өмчлөх эрх шилжиж иргэн Э.Б нь 2018 оны 3 дугаар сарын 2ний өдөр одоогийн өмчлөгч Д.Х рүү худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан байна. Иргэн Э.Б нь 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр өв залгамжлах гэрчилгээгээр шилжүүлэн авсан газартаа 70 м.кв гараж, 116 м.кв талбайтай хувийн сууцыг өөрийн нэр дээр анх удаа улсын бүртгэлд бүртгүүсэн байх бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 2ний өдөр одоогийн өмчлөгч Д.Х рүү худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан байна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 2ны өдрийн 184/Ш32021/09166 дугаартай захирамжыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Х өмчлөлд бүртгэлтэй дээрх гурван эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийн нотлох баримтуудаас үзэхэд бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгэгдсэн хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хэрэг маргаанд үл хөдлөх эд хөрөнгүүдийн одоогийн өмчлөгч Д.Х, өмчлөгч байсан Э.Б нарыг гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газрын өмчлөх эрх 2007 онд анх бүртгэгдсэн байдаг. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өв залгамжлах гэрчилгээг үндэслээд Б.Бгийн өмчлөлд бүртгэгдээд, 2018 онд Д.Х өмчлөлд худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн байдаг. Б.Бгийн өмчлөлд бүртгэлтэй байсан хувийн сууц, гараашны өмчлөлийн тухайд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр анх манайд бүртгэгдээд 2018 оны 03 дугаар сарын 2ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Д.Х өмчлөлд шилжин бүртгэгдсэн. Иргэн Б.Б Д.Х нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтууд нь өмчлөгчөөр бүртгэх хуульд заасан шаардлага хангасан байх бөгөөд 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14.1-т заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй учраас мэдүүлэг, өргөдөл, төлбөр төлсөн баримт, газар өмчлөх гэрчилгээ, газрын кадастрын зураг, худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгийн фото зураг, план зураг гэх мэт холбогдох нотлох баримтуудыг үндэслэн тус тус бүртгэсэн. Улсын бүртгэлийн байгууллага нь өв залгамжлахаар өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн бүртгэдэг. Өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих эрх үүргийг манай бүртгэлийн байгууллага хэрэгжүүлдэггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
7.Гуравдагч этгээд Д.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс Д.Х намайг Э.Г*******гийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах захирамж гаргасан билээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Э.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тодруулсан шаардлага нь Э.Бд олгогдсон 18 нэгж талбартай 700 мкв газар бүхий Г-22 улсын бүртгэлтэй 00 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Д.Х олгогдсон 18 тоот нэгж талбартай 700 м.кв газар бүхий Г-22 улсын бүртгэлтэй 00 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Э.Бд олгогдсон 00 дугаартай гэрчилгээтэй Ү-22 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Э.Бд олгогдсон 00 дугаартай гэрчилгээтэй Ү-22 дугаартай улсын бүртгэлд бүртгэгдсэн 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж 18 нэгж талбарын дугаартай 700 м.кв газар бүхий Г-22 дугаартай улсын бүртгэлд бүртгэгдсэн газар өмчлөх эрхийг Э.. Г*******гийн нэр дээр бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийг гуравдагч этгээд иргэн Д.Х би хүлээн авч танилцан хариу тайлбар гаргаж байна. Гуравдагч этгээд Д.Х миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Баяндалайд холбогдох нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага байна. Худалдан авагч Д.Х би худалдагч Э.Б 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /Хувийн сууц/, Гэрчилгээний дугаар 00, Улсын Бүртгэлийн дугаар Ү-22, дугаартай 116 м2 хувийн сууцыг Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/ газар / Гэрчилгээний дугаар *** улсын бүртгэлийн дугаар Г-22*******, нэгж талбайн дугаар 18 тоот 700 м.кв газрыг Нийт 42.000.000 /дөчин хоёр сая төгрөг төлж шударгаар худалдан авч хууль ёсны өмчлөгч нь болсон юм. Д.Х би Нийслэлийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дугаар *** Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн р хороо Баруунбаян уул 6 гудамж 25 тоот хаягт байршилтай 116 м.кв талбайтай хувийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар 00 Нийслэлийн Сонгино хайрхан дүүрэг р хороо Баруун баян уул 6 гудамж 25 тоот хаягт байршилтай 18 нэгж талбарын дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч, Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн р хороо, Баруунбаян уул 6 гудамж 25 хаягт байршилтай 70 м.кв талбайтай Гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж Ү-22, -22*******, Y-22 дугаарт бүртгэж 2018 оны 03 дугаар сарын 2ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн Ерөнхий газар хуулийн хүрээнд олгосон болно. Дээрх Үл хөдлөх эд хөрөнгийг Д.Х миний зүгээс шударгаар худалдан авч хууль ёсны өмчлөгч нь болсон гэж үзэж байна. Д.Х би нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчөөгүй бөгөөд хуулийн хүрээнд Э.Б харилцан тохиролцож Худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулан Үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авч өмчлөн 4 жил гаруй хугацаа өнгөрч байна.
Нэхэмжлэгч Э.Г******* нь миний өргөмөл дүү Э.Б болон Д.Х нар нь миний хөрөнгүүдийг надад шилжүүлж өгөхгүй байгаа тул тэдний хооронд байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 20 ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах газар гараж, хуувийн сууц /гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, эдгээр хөрөнгүүдийн өмчлөгчөөр Э.Г******* намайг буцаан тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан. Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2021 оны 11 сарын 04 өдөр дугаар 184/ШШ2021/02890 тоот шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 54.6, 9 дүгээр зүйлийн 9.4.1 заасан үндэслэлгүй тул Сонгино хайрхан дүүрэг 9 хороо Баруун баян уул 6 гудамж 25 тоот хаягт байрлах Г-22******* дугаартай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн 116 м.кв талбайтай хувийн сууц мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбайтай гаржийн өмчлөх эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг шаардсан Д. Х холбогдох Э.Г*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байна. Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Д.Г******* нь давж заалдах гомдлын өргөдөл гаргаагүй болно. Анхан шатны шүүхээс Д.Х намайг шударга өмчлөгч болохыг тогтоосон болно. Нэхэмжлэгч Э.Г******* нь миний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа удаа дараа явуулсаар байна Э.Г******* Э.Баяндалайд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 04-ний дугаар 102/ШШ2019/00644 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Э.Г******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж хүчин төгөлдөр хэвээрээ байна. Нэхэмжлэгч Э.Г*******гийн
Иймд нэхэмжлэгч Э.Г*******гийн Э.Бд олгогдсон 18 нэгж талбартай 700 м.кв газар бүхий Г-22 улсын бүртгэлтэй 00 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Д.Х олгогдсон 18 тоот нэгж талбартай 700 м.кв газар бүхий Г-22 улсын бүртгэлтэй 00 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах Э.Бд олгогдсон 00 дугаартай гэрчилгээтэй Ү-22 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Э.Бд олгогдсон 00 дугаартай гэрчилгээтэй Ү-22 дугаартай улсын бүртгэлд бүртгэгдсэн 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, 18 нэгж талбарын дугаартай 700 м.кв газар бүхий Г.22 дугаартай улсын бүртгэлд бүртгэгдсэн газар өмчлөх эрхийг Э.Г*******гийн нэр дээр бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
8.Гуравдагч этгээд Д.Х өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхээс хэд хэдэн зүйлийг тодруул гэдэг байдлаар хэргийг буцаасан. Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.4-т зааснаар хууран мэхэлсэн гэсэн ойлголт яриад байгаа. Үүнд ямар нэгэн хууран мэхэлсэн зүйл байхгүй. Тухайн үед Э.Г*******гийн ээж зохих ёсны дагуу өв хөрөнгөтэй холбоотой асуудлууд дээр гуравдагч этгээд Б.Бд зохих хөрөнгийг шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэрэг маргааныг шийдвэрлэсэн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдсан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн хэрэг маргаантай холбоотой баримтыг гаргаж өгсөн. Э.Г*******гийн 24А гэх газар Д.Х хашаа авчихсан нөхцөл үүсэж нэхэмжлэгч болон талууд хоорондоо тохиролцоонд хүрч чадаагүй асуудал үүссэн байна. Гуравдагч этгээд Д.Х нь Б.Б, Э.Г******* нарыг танихгүй, хуулийн дагуу бүртгүүлсэн. Иргэний хуулийн 182 дугаарт зүйлд заасны дагуу эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр Б.Бгаас өмчлөлийг шилжүүлэн авснаар өмчлөлийн харилцаа үүссэн. Улсын бүртгэлийн байгууллагын үнэн зөв байх шаардлага хангагдаж байсан. Э.Г******* нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, Д.Хтэй холбоотой улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага Улсын бүртгэлийн байгууллагад тавигдсан болохоос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан ажиллагаа явагдах явцад Б.Б холбоотой бүртгэлийг хүчингүй болгосон шаардлага явагдсан байгаа. Улсын бүртгэл гэдэг тухайн бүртгэлийг Улсын бүртгэлийн хуулийн хүрээнд мэдүүлгийг зохих журмын дагуу хэрэгт авагдсан баримтуудыг үзэж гэрчилгээ олгодог. Гэрчилгээний дагуу 2018 онд худалдах, худалдах авах гэрээ хийхэд ямар нэгэн шүүхийн маргаан байгаагүй. Тухайн үйл явдалтай холбоотой бүртгэл улсын бүртгэлд байгаагүй учраас миний үйлчлүүлэгчийг шударга өмчлөгч гэж ойлгож байгаа. Э.Г*******гийн хууль ёсны эрх ашиг нь Д.Хийг тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авснаар хөндөгдөөгүй.“ гэв.
9.Гуравдагч этгээд Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:” Э.Г*******гийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З*** би тух нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Гуравдагч этгээд Э.Б нь өөрийн ээж Г.Быг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барснаас хойш 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, Сонгино хайрхан дүүргийн тойргийн нотариатч н.Жы баталсан, 99 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр, Сонгино хайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уул, 25 тоот хаягт байрлах Г-22******* дугаар газрыг өвлөж авсан. Ингэхдээ өөрийн төрсөн эгч болох нэхэмжлэгч Э.Г*******д бусад зардлыг, түүний охинд сургалтын төлбөрийг төлж байсан учир айлын ганц хүү, дангаар өвлөх эрхтэй гэж үзэн нэхэмжлэгч Э.Г******* өөрийн саналаар өвлөх эрхээсээ татгалзаж, Э.Бд өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Э.Бд холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Өвлөх эрхийн гэрчилгээ, газар бэлэглэх гэрээг тус тус хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг Э.Г******* гаргаж, тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04- ний өдрийн 102/ШШ2019/00644 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа билээ. Уг захирамжаар нэхэмжлэгч Э.Г******* нь Сонгино хайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уул, 25а тоот хаягт байрлах газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч нэхэмжлэлээсээ татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн хүрээнд гуравдагч этгээд Э.Б нь газрыг Э.Г*******гийн өмчлөлд шилжүүлсэн ба өвтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Мөн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Хтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон 99 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй байсан тухайн цаг хугацаанд Э.Бг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийн үйлдэл хууль ёсных гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
10.Гуравдагч этгээд Э.Бгийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд Б.Б нь өөрийн ээж Г.Быг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барснаас хойш 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч н.Жы баталсан 99 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруунбаянуулын 25 таван тоот хаягт байрлах газрыг өвлөж авсан байдаг. Ингэхдээ өөрийн төрсөн эгч болох Э.Г*******д бусад зардлыг төлсөн байдаг. Э.Г*******гийн охины сургалтын төлбөрийг төлж, бусад зардлуудыг мөн адил төлж байсан. Б.Бгаас н.Мд 5 сая төгрөг, 1 сая 800 зуун мянган төгрөгийг төлсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаянуулын -д байрлах 5 сая төгрөгийн үнэлгээ бүхий 700 метр квадрат газрын өмчлөх эрхийг Э.Г*******д бэлэглэж байсан бэлэглэлийн гэрээ байгаа. Б.Бд холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд өвлөх эрхийн гэрчилгээ, бэлэглэх гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Э.Г******* тухайн үедээ гаргаж байсан. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 644 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байсан. Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Уг захирамжаар нэхэмжлэгч Э.Г******* Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруунбаянуулын тоот хаягт байрлах газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авч нэхэмжлэлээсээ татгалзаж байсан. Уг захирамжийн хүрээнд гуравдагч этгээд Б.Б нь газраа Э.Г*******гийн өмчлөлд шилжүүлсэн ба өвтэй холбоотой маргаан тухайн үедээ эцэслэн шийдвэрлэгдсэн. Мөн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Д.Хтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 99 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй байсан цаг хугацаанд Б.Б өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэлийн үйлдэл хууль ёсны бүртгэл гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.“ гэв.
11.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “25 жил хашаандаа амьдарсан нэхэмжлэгч Э.Г*******гийн зөв гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс “... Шүүхийн шийдвэрээр маргаан бүхий бүртгэлүүдийн үндэслэл болсон нотариатын үйлдлийг шүүхээс хууль бус болохыг тогтоосон тул маргаан бүхий бүртгэлүүд хууль бус тул хүчингүй болох үндэслэлтэй.” гэж, хариуцагчаас “... Бүртгэлийн байгууллага өвлөх болон өмчлөх эрхийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байгаа эсэхэд хяналт тавьдаг байгууллага биш өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар шүүхээс шийдвэр гаргасан гэх үндэслэлээр бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаагүй тул бүртгэлүүд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй.” гэж, гуравдагч этгээд нараас “... маргаан бүхий бүртгэлүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч Э.Г******* нь хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан “Э.Бд олгогдсон Г-22 тоот газрын улсын бүртгэл, Э.Бд олгосон Ү-22 дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Э.Бд олгосон Ү-22 дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, Д.Х олгосон Г-22 тоот газрын улсын бүртгэл, Д.Х олгосон Ү-22 дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Д.Х олгосон Ү-22 дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Анх 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уул, 6 дугаар гудамж, *** тоотод 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн Г.Б, Э.Г******* нарын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн 00 дугаар бүхий гэрчилгээг олгожээ.
5.2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Г.Б нас барсан тул түүний хүүхэд Э.Бд 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоотод байрлах 700 метр квадрат газрын олгогдох хэсгийг “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр өвлүүлсэн байна.
6.2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.Г******* нь Э.Бд үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоот 18 нэгж талбарын дугаар бүхий 700 метр газрыг 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр үнэлэн бэлэглэжээ.
7.Гуравдагч этгээд Э.Бд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэлийн байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны ** тоот хаягт байрлах 18 нэгж талбарын дугаар бүхий 700 метр газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэж, эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай гэрчилгээг олгосон байна.
8.Гуравдагч этгээд Э.Б нь гуравдагч этгээд Д.Хтэй өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны *** тоотод байрлах, 00 дугаартай 700 метр квадрат газар, 00 гэрчилгээтэй 70 метр квадрат гараж, 00 гэрчилгээтэй 116 метр квадрат хувийн сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулж, өөр иргэн болон хуулийн этгээдэд худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавихгүй тусгай тэмдэглэл хийж бүртгэх тухай хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус гаргажээ.
9.Э.Гуравдагч этгээд Э.Б нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Д.Х Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны **** тоот хаягт байрлах 00 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, 700 метр квадрат газрыг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр худалдаж, гуравдагч этгээд Д.Х өмчлөлд шилжүүлсэн байна.
10.Дээрх маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Д.Х 2018 оны 03 дугаар сарын 2ний өдөр 00 дугаартай гэрчилгээгээр гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон.
11.Маргаан бүхий Сонгинохайрхан дүүрэг, р хороолол, Баруунбаян уулын р гудамж, *** тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Г.Б, нэхэмжлэгч Э.Г******* нарын өмчлөлд газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэсэн хугацаа нь 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, дараа нь гуравдагч этгээд Э.Бд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, гуравдагч этгээд Д.Х тус газрын өмчлөгчийн эрхийг бүртгэхээр буюу анхны өмчлөгчийн нэрийг өөрчлөн бүртгэсэн хугацаа нь 2018 оны 03 дугаар сарын 2ний өдөр байх тул шүүх тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэглэхээр байна.
12.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд мөн зүйлийн 13.5.1-13.5.8 дахь заалтад тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг; газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт; тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ; газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар; барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг; улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт; өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл гэж тус тус заажээ.
13.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гээд мөн зүйлийн 14.1.1-14.1.9 дэх заалтуудад татгалзах үндэслэлүүдийг дурдаж, хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэжээ.
14.Дээрхээс үзвэл, иргэн, хуулийн этгээд үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүссэн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан баримт материалыг бүрдүүлж өгөх бөгөөд улсын бүртгэгч мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг нягталж, улмаар тийм үндэслэл тогтоогдохгүй бол өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийхээр зохицуулжээ.
15.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд, иргэн Г.Б 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүү Э.Бд Сонгинохайрхан дүүргийн р хороо, баруун баян уул 25 тоотод байрлах 700 метр квадрат газрыг өвлүүлэх 99 дугаар “Өвлөх эрхийн гэрчилгээ, мөн өдөр Э.Г*******гаас Э.Бд Сонгинохайрхан дүүргийн р хороо, баруун баян уул *** тоотод байрлах 700 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бэлэглэсэн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”, Э.Бн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан мэдүүлэг зэрэг хуульд заасан баримтуудыг үндэслэн дээрх тоот газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттайгаар улсын бүртгэлийн Г-22******* дугаарт иргэн Э.Бн нэр дээр бүртгэж, 00 дугаар 700 метр квадрат газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, 70 метр квадрат гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, *** дугаартай гэрчилгээ, 116 метр квадрат хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн *** дугаарт бүртгэж, *** дугаартай өмчлөх эрхийг гэрчилгээг тус тус олгож, улмаар Э.Б нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Д.Хтэй 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулж, иргэн Д.Х 2018 оны 03 дугаар сарын 2ний өдрийн гаргасан мэдүүлгүүдээр 700 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 70 метр квадрат гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 116 метр квадрат хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 03 дугаар сарын 2ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-22*******, Ү-22, Ү-22 дугааруудад бүртгэж, 00***, 00***, 00*** дугаарууд бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гуравдагч этгээд Д.Х олгожээ.
16.Гуравдагч этгээд Д.Хээс бүрдүүлсэн баримтуудыг улсын бүртгэгч хүлээн аваад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны / 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн Д.Х хүсэлтүүдийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
17.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/01319 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Э.Г*******гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Жд холбогдох 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, мөн өдрийн бэлэглэлийн гэрээ, өвлөхөөс татгалзсан хүсэлт зэргийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцжээ.
18.Дээрх шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Э.Бд олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээ болон нэхэмжлэгч Э.Г******* болон гуравдагч этгээд Э.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, нэхэмжлэгч Э.Г*******гийн өвлөхөөс татгалзсан хүсэлт зэргийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон байна.
19.Гэхдээ нэхэмжлэгч Э.Г******* нь дээрх шүүхийн шийдвэртэй холбоотой маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй байх тул дээрх шүүхийн шийдвэрийн дагуу эрхийн улсын бүртгэлд өөрчлөлтийг оруулаагүй байна гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
20.Нэхэмжлэгч Э.Г******* нь гуравдагч этгээд Э.Бд холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “газар бэлэглэх гэрээ болон өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
21.Нэхэмжлэгч Э.Г******* нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Э овогтой Г******* би (1964.11.01) дүү Э овогтой Бд (1976.11.07) нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн хугацаанд тохиролцоог дүү Б хийж Сонгинохайрхан р хороо ББЦ-н 25а газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар боллоо.Иймээс Э.Г******* би эвлэрлийн гэрээ байгуулж нэхэмжлэлээ татан авлаа.” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан байна.
22.Нэхэмжлэгч Э.Г******* болон гуравдагч этгээд Э.Б нар нь мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэг талбарын 18, улсын бүртгэлийн Г-22*******, гэрчилгээний 00******* дугааруудтай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн р хороо, Баруун баян уул ******* хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бэлэглэх тухай 100 дугаар бүхий гэрээг байгуулж, нотариатаар батлуулжээ.
23.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Г*******гийн дээрх хүсэлтийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 102/ШШ2019/00644 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
24.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч Э.Г*******д Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн р хороо, Баруун баян уул ******* хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бэлэглэх байдлаар нэхэмжлэгч Э.Г*******, гуравдагч этгээд Э.Б нар эвлэрээд маргаан бүхий Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд болон тус хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газрын өмчлөлийн маргаан дуусгавар болсон байна гэж үзэхээр байна.
25.Нэхэмжлэгч Э.Г******* нь гуравдагч этгээд Д.Х холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Сонгинохайрхан дүүргийн р хороо, Баруун баян Уул 6 гудамж, 25 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-22 дугаарт бүртгэгдсэн 116 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-22 дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбайтай гаражийн өмчлөх эрхийг тус тус буцаан шилжүүлж авах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
26.Нэхэмжлэгч Э.Г*******гийн дээрх нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2021/02890 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
27.Тус шүүхийн шийдвэрээр шүүх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагч Д.Хээс буцаан шилжүүлж болохгүй, нэхэмжлэгч Э.Г******* бусдад худалдан борлуулах хүсэл зоригтой байсан, нэгэнт өөрөө тухайн хөрөнгийг худалдан борлуулах хүсэл зоригтой байх үед Д.Х нь Э.Б гэрээ байгуулж худалдан авсан нь тогтоогдсон, 2015 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 99 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, өвлөх эрхээс татгалзах хүсэлтийг хүчингүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр цаг хугацааны хувьд хөрөнгийг хариуцагч Д.Х худалдан авснаас хойш гарсан гэж үзэж Э.Г*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
28.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, р хороо, Баруун баян Уул 6 гудамж, *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд болон тус хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газрын өмчлөлийн маргаануудыг иргэний хэргийн анхан шатны шүүхүүд эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд тэдгээрийг үндэслэн хийсэн маргаан бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлүүд холбогдох хууль, тогтоомжуудыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
29.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.Г*******гаас Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Э.Бд олгогдсон Г-22 тоот газрын улсын бүртгэл, Э.Бд олгосон Ү-22 дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Э.Бд олгосон Ү-22 дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, Д.Х олгосон Г-22 тоот газрын улсын бүртгэл, Д.Х олгосон Ү-22 дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Д.Х олгосон Ү-22 дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
30.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд:“ 25 жил хашаандаа амьдарсан нэхэмжлэгч Э.Г*******гийн зөв гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
31.Учир нь маргаан бүхий газар болон үл хөдлөх эд хөргийн өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд түүнийг үндэслэн хийгдсэн хариуцагчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байна гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1-д тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Г*******гаас Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Э.Бд олгогдсон Г-22 тоот газрын улсын бүртгэл, Э.Бд олгосон Ү-22 дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Э.Бд олгосон Ү-22 дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, Д.Х олгосон Г-22 тоот газрын улсын бүртгэл, Д.Х олгосон Ү-22 дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Д.Х олгосон Ү-22 дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ