| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00057/И |
| Дугаар | 316/ШШ2025/00133 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 316/ШШ2025/00133
| 2025 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 316/ШШ2025/00133 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би Х** б** ХК-ийн О.П******* холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 4,040,870.22 төгрөг гаргуулах -ыг тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... О.П******* нь тус банкны С** салбарын Ц******* тооцооны төвөөс 2022 оны 09-р сарын 29-ны өдрийн ЗГ******* тоот онлайн зээлийн гэрээ байгуулж 5,000,000 /Таван сая/ төгрөгийг, жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 1,932,525.30 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 563,749.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,357.27 төгрөг, нийт 2,497,632 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг 624 хоног хугацаа хэтэрч зөрчсөн тул 2025 оны 01 дугаар сарын 15-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдлийг өгч, банк Зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Шүүхийн тэмдэгтийн хураамж 79603.93 төгрөг гэжээ.
Хариуцагч О.П******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Хаан банкнаас надад хүргүүлсэн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 4,040,870.22 төгрөгийн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.
Х** б** ХК нь О.П******* холбогдуулан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 4,040,870.22 төгрөг гаргуулах -аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,603.93 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 39,801.96 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 39,801.96 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1*******/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Х** б** ХК-ийн О.П******* холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 4,040,870.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,603.93 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 39,801.96 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 39,801.96 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1*******/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ