| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00145/И |
| Дугаар | 316/ШШ2025/00136 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 316/ШШ2025/00136
| 2025 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 316/ШШ2025/00136 | Сэлэнгэ аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би Т*** Б** ХХК-ийн Н.Н*******т холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 1,303,558.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч Н.Н******* нь 2024.05.21-ны өдөр Т******* Б******* ХХК-тай № 3Г2******* тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Adapter_25W_A54, Galaxy A55 128GB" маркийн гар утсыг нийт 1,466,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.06.15-2025.05 15 хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 145,705 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024.08.15-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т******* Б******* ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна 1 Үндсэн зээлийн үлдэгдэл (2024.08.15-2025.04.15 хүртэл нийт 9 сар) 9 удаагийн төлөлт дутуу 1,139,486.39 төгрөг 2. Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох) 136,726.51 төгрөг 3.Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар 27,345.31 төгрөг төлөгдөөгүй хүүгийн 20%-иар) 4.Нэхэмжлэх нийт дүн 1,303,558.21 төгрөг Нэхэмжлэх нийт дүн 1,303,558.21 7 (нэг сая гурван зуун гурван мянга таван зуун тавин найман төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
...хариуцагч Н.Н******* нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байх тул Т**** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
Т*** ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Н*******т холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 1,303,558.21 төгрөг гаргуулах -аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрч биелүүлсэн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,807 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17.903,5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 17.903,5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1*******/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Т** ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Н*******т холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 1,303,558.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,807 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17.903,5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 17.903,5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1*******/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ