| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00138/И |
| Дугаар | 316/ШШ2025/00166 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 316/ШШ2025/00166
| 2025 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 316/ШШ2025/00166 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б******* холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 6,022,992.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.Б******* нь "Т** ББСБ" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2024 оны 2 сарын 2-ны өдөр МА-498770 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-90012 дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 5,000,000.00 (таван сая) төгрөгийн зээлийг сарын 3.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2026 оны 1 сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Б.Б******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 05 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 462,684.87 төгрөгийг, хүүгийн төлбөрт 491,178.71 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,639.42 төгрөгийг, нийт 960,503.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б.Б******* нь 2025 оны 01 сарын 21-ны өдрийн байдлаар 234 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 4,537,315.13 төгpөr, Зээлийн хүү 1,433,063.04 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,613.85 төгрөг, нийт 6,008,992.02 'Т*** ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Б******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.Б******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3 болон, Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан МА-498770 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-90012 дугаартай Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,537,315.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,433,063.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,613.85 төгрөг, нотариатын зардалд 14,000.00 төгрөг, бүгд 6,022,992.02 (Зургаан сая хорин хоёр мянга есөн зуун ерэн хоёр төгрөг хоёр мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Б**-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Хаан банкнаас надад хүргүүлсэн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Зээлийн үндсэн төлбөрт 4,537,315.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,433,063.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,613.85 төгрөг, нотариатын зардалд 14,000.00 төгрөг, бүгд 6,022,992.02 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.
Т**** ББСБ нь Б.Б******* холбогдуулан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 6,022,992.02 төгрөг гаргуулах -аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,317.87 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 58,658 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 58,658 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1*******/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б******* холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 6,022,992.02 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,317.87 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 58,658 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 58,658 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1*******/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ