Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 316/ШШ2025/00167

 

 

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 316/ШШ2025/00167

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би М******* ББСБ ХХК-ийн Д.А******* холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 1,094.958 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 431,738 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,220 төгрөг, нийт 1,094,958 төгрөг гаргуулах гэжээ.

 

Хариуцагч Д.А******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... М******* ББСБ ХХК-аас надад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 580,000 төгрөг, зээлийн хүү 431,738 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,220 төгрөг, нийт 1,094,958 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг 1,094,958 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Тэмдэгтийн хураамж тайлбарласныг ойлголоогэжээ.

 

М******* ББСБ ХХК-ийн Д.А******* холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 1,094.958 төгрөг гаргуулах -аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,829 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,414.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 15,414.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1*******/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 751, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар М******* ББСБ ХХК-ийн Д.А******* холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 1,094.958 төгрөг гаргуулах -ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,829 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,414.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 15,414.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 58,658 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1*******/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ