| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00174/И |
| Дугаар | 316/ШШ2025/00172 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 316/ШШ2025/00172
| 2025 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 316/ШШ2025/00172 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би ** б** ХК-ийн С.О******* холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үлдэгдэл 17,009,182.60 төгрөг гаргуулах -ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6******* тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 14,752,901.5 төгрөг, Үндсэн хүүгийн төлбөрт 1,900,353.68 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27,164.60 төгрөг, 6000219398 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 275,003.8 төгрөг, Үндсэн хүүгийн төлбөрт 30,378.50 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 380.58 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 17,009,182.60 төгрөгийг Зээлдэгч С** О**-с гаргуулах гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:"М**" ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч С.О******* холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,009,182,60 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлт гаргасан, хариуцагчийн гаргасан саналыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
М** ХК нь С.О******* холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үлдэгдэл 17,009,182.60 төгрөг гаргуулах -аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,996 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121,498 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 121,498 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар М банк ХК-ийн С.О******* холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үлдэгдэл 17,009,182.60 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,996 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121,498 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 121,498 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ