| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00151/И |
| Дугаар | 316/ШШ2025/00179 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 316/ШШ2025/00179
| 2025 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 316/ШШ2025/00179 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би С** аймгийн П******* газрын П.О******* холбогдуулан Байгаль орчинд учруулсан хохирол 1,539.729 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2022 оны 2 дугаар сард С** аймгийн Х******* сум Тарвагатай ** дүгээр багийн нутаг дэвсгэр "Э** н**" гэх газраас П.О******* нь зохих зөвшөөрөлгүйгээр 4.1 метр куб нарсан гуалин бэлтгэсэн гэх хэрэгт тус аймгийн прокуророос хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга Дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нэг жилийн хугацаа өнгөрсөн, өөрөөр хэлбэл яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал буюу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна" гэж дүгнэн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн байна. П.О******* нь Сэлэнгэ аймгийн Х******* сум Тарвагатай 1 дүгээр багийн нутаг 2022 оны 2 дугаар сард зөвшөөрөлгүйгээр 4.1 метр куб нарс мод бэлтгэж байгаль орчинд хохирол учруулсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч П.О*******, Б.Б*******, Л.О******* нарын мэдүүлэг, П.О*******ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан, иргэн П.О*******ын хууль бус үйлдлийн улмаас Байгаль орчин, уур амьсгалын санд хохирол учирсан, уг хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу прокурор өөрийн санаачлагчаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй байна. П.О******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 513,243 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэн буюу 1,539,729 төгрөгийг төлж барагдуулаагүй нь төрийн ашиг сонирхолд хохирол учруулсан хэвээр байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар П.О******* нь 2022 онд хууль бус санаатай үйлдлээр төрд учруулсан гэм хорын хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй болно. Иймд П******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор п******* нэхэмжлэл гаргаж байна. Иргэн П.О*******аас гэм хорын хохирол 513,243 /таван зуун арван гурван мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 1,539,729 /нэг сая таван зуун гучин есөн мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж өгнө үү П******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
ҮНДЭСЛЭХ нь:
С** аймгийн П** газрын П.О******* холбогдуулан Байгаль орчинд учруулсан хохирол 1,539.729 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 1,539.729 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 39,586 төгрөгийн тал хувь 19,793 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар С** аймгийн П** газрын П.О******* холбогдуулан Байгаль орчинд учруулсан хохирол 1,539.729 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 1,539.729 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 39,586 төгрөгийн тал хувь 19,793 төгрөгийг хариуцагч П.О*******аас гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ