Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 316/ШШ2025/00108

 

 

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 316/ШШ2025/00108

Сэлэнгэ аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

  Нэхэмжлэгч: С.Г******* хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.С******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б******* нь Алтанбулаг тооцооны төвөөс цалингийн зээл аваад зээл нь төлөгдөж байгаад хугацаа хэтрээд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөгдөөгүй. Зээл авах үедээ оршин суудаг байсан хаяг дээрээ одоогоор оршин суухгүй байгаа тул багийн даргаас тодорхойлолт авч өгсөн. Эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Г******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.С******* оршин хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

1. Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 011 дугаартай А******* овогтой С******* нь тус багийн 1-р хэсэг 102 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь үнэн болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэрэг нотлох баримтаар А.С******* нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.С******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

3. Нэхэмжлэгч хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г******* хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай А*******гийн С******* эрэн сурвалжилсугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.С******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг зааснаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН