Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/38

 

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.анлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, шүүгдэгч өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 2318000000237 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. онгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

2. онгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 19.00 цагийн орчим  *******-******* ******* улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Шарын гол сум руу явах замын хажуу талын хоосон хашаанд очиж, тус хашаан дотроос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, *******-******* ******* улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч ******* *******, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 195 грамм хатаж шарласан өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

-Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан- Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Би бүтэн өнчин, ганц бие бөгөөд барилгын ажил дээр л ажиллаж амьжиргаагаа залгуулдаг. өрдөн байцаалтын шатнаас анхнаасаа хийсэн хэрэгтээ гэмшиж, үнэн зөвөөр мэдүүлэг өгч, гэм буруугаа бүрэн ухаарсан тул хорихоос өөр төрлийн шийтгэлээр шийтгэж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч ******* нь 2023.05.31-ний өдөр барилгын хоёр давхраас унаж бэртсэн, эмнэлгийн байгууллагад хийгдсэн шинжилгээгээр хоёр хөлийн өсгий бяцарсан гэсэн онош тогтоогдсон тул хөлийн өсгийг нь гипсдсэн байгаа. Шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын явцад байнгын хүнээр түшүүлж, өргүүлж зорчиж байсан. Одоо ч мөн цагдан хорих байранд хөдөлгөөн нь хязгаарлагдмал, бусдын гарыг харсан байдалтай хүнд нөхцөлд байна. Тухайн бэртлийг авсны улмаас өмнө нь нэг удаа эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгч гипс тавиулсан, тухайн гипсээ 2023.*******.20-ны өдөр авхуулах ёстой ч наана нь нэг удаа заавал дахин рентген зураг авхуулж хөлийн бэртлээ эдгэсэн эсэхийг, бие даан алхаж болох эсэхийг тодорхойлуулах шаардлагатай юм. Гэсэн хэдий ч шүүгдэгч ******* нь шүүхээс хорих ял шийтгэл авсны улмаас цагдан хорих байранд байгаа тул энэхүү шинжилгээг өгч чадахгүй, бэртэл гэмтэл нь эдгэж байгаа эсэх, эдгэсэн эсэхийг тогтоолгож чадахгүй байгаа юм. Энэ талаар нотолсон баримт буюу яаралтай тусламжийн эмчийн үзлэгийн 2 хуудас баримт хавтас хэрэгт авагдсан байдаг.

өн шүүгдэгч биеийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, 1.1 “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ" гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно”, 2.2 “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах" гэж тус тус заасан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хариуцлагад ч мөн нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэсэн үүрэг бүхий сонгон авч хэрэглэж болох хариуцлагатай нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******д заавал хорих ял оногдуулах биш түүний биеийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдлыг нь харгалзан үзэж зан суртахуунд нь нөлөөлөх, цаашид гарах эрсдэлээс сэргийлэх үүднээс сургалтад хамрагдах, эмчилгээнд явах, бусадтай уулзахыг нь хориглох, зорчих эрхийг хязгаарлах зэрэг үүрэг хүлээлгэх хариуцлага оногдуулах боломжтой юм.

Иймд хорих ял шийтгэл авсан шүүгдэгч ******* нь:

1.Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.

2. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,

3. Бусдад төлөх төлбөргүй,

4.Эрүүл мэндийн байдал муу буюу хэн нэгний асаргаа байнгын шаардлагатай нөхцөл байдалд байгаа зэрэг дээрх шинжүүдээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт тус тус заасныг журамлан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, хөнгөрүүлэн шийтгэл оногдуулж болох шинжүүдийг бүрэн хангасан байхад Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаанд хорих ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчид хэт хүндэдсэн шийтгэл гэж үзэж байна.

Нийгэмд дөнгөж бие хүн болон төлөвшиж буй залууд хорих ял оногдуулах нь шүүгдэгч хорих ял шийтгэл эдэлж буй хоригдлуудтай удаан хугацаанд харилцаанд орж, тэднээс буруу үлгэр дуурайлал авах, цаашлаад дахин гэмт хэрэг өдүүлэх сэдлийг ч авч болох эрсдэл учруулсан хүнд шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь "... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын эсрэг чиглэсэн шийтгэл гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг минь хүлээн авч, шүүгдэгч *******д анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 7.1, 7.2, 7.3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус журамлан хорихоос өөр төрлийн ял, шийтгэл оногдуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж, гэм буруутайд тооцсон. иний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилгыг анхаарч үзэх ёстой байсан. Анхаарч үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэд хэдэн зүйлийг журамлах боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлгийг гаргаж явж ирсэн. өн хохирол байхгүй. Дараагийн асуудал бол шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэх ёстой байсан. Шүүгдэгчийн хоёр хөлийн өсгий бяцарсан оноштой байдаг. Одоогоор хүнээр үүрүүлж орж гарч ирдэг байсан. Ял шийтгэл оногдуулахдаа эрүүл мэндийн байдал буюу хувийн байдлыг анхаарч үзэх ёстой байсан.

 Шүүгдэгч гипстэй байгаа бөгөөд 8 дугаар сарын 28-ны өдөр авхуулах ёстой байсан. Цагдан хорих байранд авхуулж чадаагүй байгаа. Шүүгдэгч ******* 2 сар 28 хоног цагдан хоригдсон. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшсэн байгаа. Гэмт хэрэгт холбогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1 жилээс 5 жил хүртэл хорих ял оногдуулах сонгох санкцтай байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна. Шүүгдэгч эцэг, эхийн хамт амьдардаг. Аав нь харуул хийдэг, ээж нь нурууны өвчтэй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, маш их зүйлийг ойлгосон. Ял шийтгэлээ аваад 6 сард цагдан хорих байранд очсон. Өсгий гэмтсэн учраас хүний асаргаанд байсан. Хоригдож байхдаа маш их зүйлийг ухаарч, ойлгосон. иний ээж нуруундаа 8 хадаастай группт байдаг хүн байдаг, аав маань хөдөө ажилладаг хүн байдаг. Ээждээ туслаад биеэ эдгээж ээжтэйгээ байх боломж олгож өгнө үү. Ялыг минь өөрчилж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх утгатай гомдол байна. Энэ заалтыг шүүх заавал хэрэглэнэ гэсэн зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоож цээрлүүлэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго байгаа. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 19.00 цагийн орчим *******-******* ******* улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Шарын гол сум руу явах замын хажуу талын хоосон хашаанд очиж, тус хашаан дотроос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, *******-******* ******* улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг билээ.

Эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь болно.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа онгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник,  хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн ба энэ заалт нь ямар нэгэн урьдчилсан нөхцөл, сонголтгүйгээр шууд хэрэглэгдэх, заавал биелэгдэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын шинжтэй тул энэхүү хэм хэмжээг шүүх заавал хэрэгжүүлэх үүрэгтэй болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэдний үйлдсэн хэргийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байх боловч гэмт үйлдлээ түргэтгэх, хялбарчлах, хөнгөрүүлэх, ямар нэгэн саадыг арилгах, даван туулах зорилгоор ашигласан *******-******* ******* улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн техник, хэрэгслийг битүүмжлэх, үнэлэх, хураахтай холбоотой бусад ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгээгүйг шүүх анхаараагүй, түүнчлэн хэрэг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх талаар дүгнэлт хийгээгүй, энэ заалтыг хөндөөгүй орхигдуулсан байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Приус-30” маркийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байх ба тэрээр хөдөө ажилдаа явахдаа өөрийн төрсөн дүү машинаа үлдээгээд явсан, уг машиныг эзэмшин жолоодож яваад шүүгдэгч гэрт ирээд унтаж байх хойгуур нь дээрх тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******, ******* нар завших зорилгогүйгээр эзэмшигч ын зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг мөрдөн байцаалтаар шалгаагүй, энэ талаар шүүх дүгнээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. 

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд энэ шүүх хуралдаанаас дүгнэлт хийгээгүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.7 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

            2. Шүүгдэгч өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүйг дурдсугай.

             3. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                            *******ГАЛАГЧ

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.АНЛАЙБААТАР

                                            ШҮҮГЧИД                                                    З.ТӨӨРХҮҮ

                                                                                                                  Ц.ААРЖАРГАЛ