| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 316/2025/00070/И |
| Дугаар | 316/ШШ2025/00109 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 316/ШШ2025/00109
| 2025 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 316/ШШ2025/00109 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х******* ******* ХК-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б******* нь Алтанбулаг тооцооны төвөөс цалингийн зээл аваад зээл нь төлөгдөж байгаад хугацаа хэтрээд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөгдөөгүй. Зээл авах үедээ оршин суудаг байсан хаяг дээрээ одоогоор оршин суухгүй байгаа тул багийн даргаас тодорхойлолт авч өгсөн. Эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ******* ХК нь мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б*******ын оршин хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
1. Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаартай Н******* овогтой Б******* ...тус багийн 5-р хэсэг 16 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь үнэн болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн магадалгаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар Н.Б******* нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтад Н.Б******* нь утас ******* гэсэн мэдээлэл тусгагджээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ******* ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай Н*******ын Б******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Б******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг зааснаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН