Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/02041

 

 

 

 

 

 

2025 03 07 197/ШШ2025/02041

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, -р хороолол, 29-р байр, ******* тоот хаягт оршин суух,******* овогт Мө******* Тэ******* /РД:УГ013005*******/ гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт Хү******* Да******* /РД:/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Тэ*******, хариуцагч Х.Да*******, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч М.Тэ******* нь эд хөрөнгөд гэм хор учирснаас үүссэн хохиролд 800,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч албан ёсны зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үнэлгээний дүн буюу 325,000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

 

  3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, төвийн хойд замд Хү******* Да******* нь маркийн УКР дугаартай авто машиныг жолоодон явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.*******-т Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. заасныг зөрчиж нэхэмжлэгч М.Тэ*******гийн жолоодож явсан УЕМ улсын дугаартай тоёота камри маркийн авто машиныг мөргөж хохирол учруулан, Х.Да******* нь Зөрчлийн тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 57-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 100,000 төгрөгөөр торгуулсан болох нь зохигчийн тайлбар, Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 18/

 

3.2. Дээрх шийтгэлийг хариуцагч Х.Да******* нь хүлээн зөвшөөрч торгуулийн төлбөрийг төлсөн байх тул хариуцагчийг гэм буруутай гэж үзнэ.

 

4. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй зааснаар зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

 

5. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд ******* дэх хэсэгт ..........бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заажээ. Тодруулбал, нэхэмжлэгч М.Тэ******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагчаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.

 

5.1. Нэхэмжлэгч М.Тэ*******гийн жолоодож явсан УЕМ улсын дугаартай тоёота камри маркийн авто машины эзэмшигч нь ХХК байх боловч нэхэмжлэгч нь уг компанитай фидуцийн гэрээ байгуулсан, гэрээний зүйл болсон автомашинд учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч хүлээн зөвшөөрч, маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

 

6.1. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 495 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайланд дурдсанаар УЕМ улсын дугаартай тоёота камри маркийн авто машинд 325,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

 

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.. гэж заасан.

 

Тодруулбал, хариуцагч Х.Да******* нь өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн автомашинд учруулсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, дээр дурдсанаар нэхэмжлэгч шаардах учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

7.1. Гэвч нэхэмжлэгч нь үнэлгээний тайлангаар тодорхойлсон 325,000 төгрөгийн дүн бүхий хохирлыг эс зөвшөөрч чанартай, мэргэжлийн байгууллагаар автомашинд учирсан гэмтлийг 800,000 төгрөгөөр засварлуулсан, 800,000 төгрөгийг 2 удаа хувааж тухайн байгууллагад төлсөн тул хариуцагчаас 800,000 төгрөг гаргуулна гэх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. гэж тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

Иймд Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 495 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайланг үндэслэн хариуцагч Х.Да*******аас гэм хорын хохиролд 325,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Тэ*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 475,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй болжээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Да*******аас 10,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 1 дугаар зүйлийн 1.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Да*******аас 325,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Тэ*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 475,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 23,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Да*******аас 10,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР