| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 184/2025/00019/И |
| Дугаар | 197/ШШ2025/02032 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/02032
2025 03 07 197/ШШ2025/02032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, согоотын 59 гудамж, ******* тоот хаягт оршин суух, Цэ******* овогт Ба******* Га******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, ма*******ал 13 гудамж, ******* тоот хаягт оршин суух, Бо******* овогт Но******* Цэ******* /РД:/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 2,473,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаа******* нэхэмжлэгч Б.Га*******, хариуцагч Н.Цэ*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах ү*******эслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Га******* нь эд хөрөнгөд гэм хор учирснаас үүссэн хохиролд 2,473,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, тухайн зам тээврийн ослыг хариуцагч гаргаагүй, осол болсон газар байгаагүй, гэм хор учруулсан тээврийн хэрэгслийг түрээслэх гэрээ байгуулж бусдад шилжүүлсэн тул осол гаргасан этгээдүүд хариуцна гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, жанцан уулзварын замд маркийн АРХ улсын дугаартай түрээсийн тээврийн хэрэгслийг Норов овогтой Цэ******* нь үл таних наса******* хүрээгүй хү******* жолооны хүрд шилжүүлж маркийн УБХ улсын дугаартай Ба******* Га*******ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7Б-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хү******* жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг, 10.2-т Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө. гэсэн заалтыг тус тус зөрчиж нэхэмжлэгч Б.Га*******ийн жолоодож явсан маркийн УБХ улын авто машиныг мөргөж хохирол учруулан, хариуцагч Н.Цэ******* нь Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 100,000 төгрөгөөр торгуулсан болох нь зохигчийн тайлбар, Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн магадлагаагаар тогтоогдож байна. /хх 15/
3.2. Дээрх шийтгэлийг хариуцагч Н.Цэ******* нь хүлээн зөвшөөрч торгуулийн төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байх тул хариуцагчийг гэм буруутай гэж үзнэ.
4. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэ*******, эд хөрөнгөд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй зааснаар зохигчийн хооро******* гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
5. Монгол Улсын Ү*******сэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах ү*******сэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 14 дэх хэсэгт ..........бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заажээ. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Га******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэ*******, нэр төр, алдар хү*******, ажил хэргийн нэр хү*******, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагчаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.
5.1. Хариуцагч Б.Га*******ийн жолоодож явсан маркийн УБХ улсын авто машины эзэмшигч нь Б.Га******* болох нь ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 520 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, нэхэмжлэгчийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй. /хх 11/
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооро******* шалтгаант холбоотой байхыг шаардана.
6.1. Талуудын шүүх хуралдаа******* гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 520 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайла******* дурдсанаар маркийн УБХ улын авто маши******* 2,297,500 төгрөгийн хохирол учирч, үнэлгээний үйлчилгээний төлбөрт 176,000 төгрөгийг нэхэмжлэгч төлжээ. /хх 10-11/
7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түү******* уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй... гэж заасан.
Тодруулбал, хариуцагч Н.Цэ******* нь маркийн АРХ улсын дугаартай автомашиныг өмчлөгчөөс нь түрээсийн гэрээний дагуу өөртөө шилжүүлэн авч эзэмших явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7Б-д заасныг зөрчиж, бусдад жолоогоо шилжүүлсэн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн автомаши******* учруулсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, дээр дурдсанаар нэхэмжлэгч өөрийн автомаши******* учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Н.Цэ*******ээс гэм хорын хохиролд 2,473,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Га*******т олгож шийдвэрлэх ү*******эслэлтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цэ*******ээс 54,526 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Цэ*******ээс 2,473,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Га*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжи******* урьдчилан төлсөн 54,526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цэ*******ээс 54,526 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР