| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/00320/И |
| Дугаар | 197/ШШ2025/02006 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/02006
2025 03 07 197/ШШ2025/02006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намъяанжүгийн гудамж, ******* ХХК-ийн байр, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /Регистрийн дугаар: *******4/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, 8 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, Ог******* овогт На******* Мө******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох, 734,586.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 593,977.99 төгрөг, хүү 137,766.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,841.39 төгрөг, нийт 734,586.36 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т заасны дагуу хариуцагчийн оршин суудаг гэж нэхэмжлэлд дурдсан хаягийн дагуу шуудангаар нэхэмжлэл болон бусад холбогдох баримтыг хүргүүлсэн бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн эхнэр Б.Отгонгэрэл гэх хүн хүлээн авч гарын үсэг зурсан байх тул дээрх хуульд зааснаар нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан гэж үзнэ. Мөн хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
4. Зохигчид 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 3,509,910 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг талууд жилийн 34.8 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 24 сарын хугацаатай байгуулжээ. /хх 13-16/
Зээлийн гэрээний дагуу 3,509,910 төгрөгийг хариуцагчид олгосон зээлийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх 17-19/
Нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд Зээл, итгэлцлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна. /хх 10/
Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хугацаа дуусах нь зээлдэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Тодруулбал, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч үүргээ бүрэн гүйцэтгээгүй бол зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэвээр үргэлжлэх юм.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлсөн төлбөрийн талаарх зээлийн дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.. Хуульд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн буюу хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй гэж үзлээ.
Иймд дээрх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь нийт 734,586.36 төгрөг байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 734,586.36 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай тул хариуцагчаас 22,181 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Н.Мө*******эс 734,586.36 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,181 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 22,181 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.7-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн д******* Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР