Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/02033

 

 

 

 

 

 

2025 03 07 197/ШШ2025/02033

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26 тоот барилга, 14 давхар******* тоот хаягт байрлах, ******* ХХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 48 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, Чи******* овогт Жа******* Ес******* /Регистрийн дугаар: *******/-д холбогдох, 7,946,452.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.            Нэхэмжлэгч ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,436,674.73 төгрөг, хүү 505,324.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,453.25 төгрөг, нийт 7,946,452.02 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

3.            Хариуцагч Ж.Ес******* нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардан авч, шүүхээс түүнд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

4.1 Зээлийн гэрээний дагуу 7,800,000 төгрөгийг хариуцагчид олгосон болох нь зээлийн дансы хуулгаар тогтоогдсон. /хх 21/

 

Нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд 6419 код бүхий арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна. /хх 10/

 

Нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд 6419 код бүхий арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна. /хх 10/

 

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Мөн хуулийн 451.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.

 

4.2 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

4.3 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж, талуудын хооронд байгуулсан ******* дугаартай Онлайн цалингийн зээлийн гэрээний 3.5-д Зээлдэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Банк нь зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх, шаардлагатай тохиолдолд зээлийн гэрээг дангаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь өмнө шаардах эрхтэй байна. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

4.            Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлсөн төлбөрийн та*******рх зээлийн дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.. Хуульд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн буюу хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын та*******р маргаагүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд дээрх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх буюу 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байд*******р хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь нийт 7,946,452.02 төгрөг байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 7,946,452.02 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай тул хариуцагчаас 22,181 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг үндэслэн хариуцагч Ж.Ессүнээгээс 7,946,452.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,094 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 142,094 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.7-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР