| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/00067/И |
| Дугаар | 316/ШШ2025/00151 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 316/ШШ2025/00151
| 2025 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 316/ШШ2025/00151 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл лж, нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн ар ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны B танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 07 дугаар байр, 10 тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* /РД: /-гийн нэхэмжлэлтэй, Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлтийн шаардлага: Нэхэмжлэгч ******* нь ******* оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* ******* трестийн дугаар дэлгүүрийн соёлын барааны тасагт соёлын бараа, бэлэн хувцас, кассанд дээр ээлжлэн ажилладаг байсан бөгөөд энэ хугацаанд тус дэлгүүрт ажилласан 1 жил, 5 сарын хугацааг тогтоож ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 55 нас хүрсэн учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ******* ******* трестийн дугаар дэлгүүрийн худалдагчаар ******* оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жил дутсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Хүсэлт гаргагчийн цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: ******* аймгийн даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, хотын худалдаа ******* трестийн даргын ******* оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Шинээр ажилд томилох тухай тушаал, 1989, ******* оны цалин олгож байсан баримт, ******* аймгийн ******* ******* газрын даргын ******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Комисс томилох тухай 4 дугаартай даргын тушаал, овогтой ийн нэхэмжлэгч *******тай хамт ажиллаж байсан талаар гаргасан өгсөн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, овогтой нэхэмжлэгч *******тай хамт ажиллаж байсан талаар гаргасан өгсөн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, тухайн үед хамт ажиллаж байсан ажлын хүмүүстэй хамт авахуулсан гэрэл зураг,
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* ******* трестийн дугаар дэлгүүрийн соёлын барааны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан овогтой , худалдагч ажилтай овогтой Отгонбаяр нарыг тус тус гэрчээр асуусан мэдүүлэг зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
хотын худалдаа ******* трестийн даргын ******* оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Шинээр ажилд томилох тухай тушаалаар ******* анх ажилд орж байсныг,
1989, ******* оны цалин олгож байсан баримтаар ******* цалин авч байсныг;
******* аймгийн ******* ******* газрын даргын ******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Комисс томилох тухай 4 дугаартай даргын тушаалаар ******* нь тайлан баланс өгч байсныг;
******* аймгийн даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай албан бичиг,
овогтой ийн нэхэмжлэгч *******тай хамт ажиллаж байсан талаар гаргасан өгсөн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, овогтой нэхэмжлэгч *******тай хамт ажиллаж байсан талаар гаргасан өгсөн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, тухайн үед хамт ажиллаж байсан ажлын хүмүүстэй хамт авахуулсан гэрэл зураг,
******* ******* трестийн дугаар дэлгүүрийн соёлын барааны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан овогтой ийн мэдүүлгээр ******* ******* трестийн дугаар дэлгүүрийн ажилчдын хүний нөөцтэй холбоотой бичиг баримтууд архивт байхгүй, 1992 онд дэлгүүр татан буугдаад корпусын айлын хашаанд хадгалж байгаад шатсан талаархи мэдүүлэг, худалдагч ажилтай овогтой Отгонбаяр нарыг тус тус гэрчээр асуусан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд ******* овогт ******* /РД: /-ыг тухайн үеийн нэршлээр нь ******* ******* трестийн дугаар дэлгүүрийн соёлын барааны тасагт соёлын бараа, бэлэн хувцас, кассанд дээр ******* оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч *******гийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
Хүсэлт гаргагч *******гийн дээрх хугацаанд ажиллаж, сарын 351 төгрөг 42 мөнгө цалинг хөлс авч байсныг 1989, ******* оны цалин олгож байсан баримт , нябо , шалгасан э/з нарын цэс /******* аймгийн Архивын хуулбар үнэн/ тэмдгээр албажуулжээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч *******гийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ********** /РД: /-ыг тухайн үеийн нэршлээр нь ******* ******* трестийн дугаар дэлгүүрийн соёлын барааны тасагт соёлын бараа, бэлэн хувцас, кассанд дээр ******* оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ