| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00016/И |
| Дугаар | 305/ШШ2025/00096 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 305/ШШ2025/00096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын “И н х” хоршооны нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих этгээд болохМ.Х-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгч “И н х” хоршооны төлөөлөгч Б.Т нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: М.Х ыг эрэн сурвалжлуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: М овогтой Х нь “И н х” ХЗХоршоонд зээлтэй зээлээ төлөхгүй утсаа авахгүй байгаа тул эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгөх хүсэлт гаргаж байна. Тус хоршооноос 2021 онд 2,5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-И н х хадгаламж зээлийн хоршоо 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр М.Х тай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, төлбөрийн хуваарь,
-М.Х , М.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар,
-И н х хадгаламж зээлийн хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ,
-И н х хадгаламж зээлийн хоршооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч “И н х” хоршоо нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... М овогтой Х нь “И н х” ХЗХоршоонд зээлтэй зээлээ төлөхгүй утсаа авахгүй байгаа тул эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгөх хүсэлт гаргаж байна. Тус хоршооноос 2021 онд 2,5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан …” гэж тайлбарлажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж заажээ.
4. Нэхэмжлэгч “И н х” хоршоо нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол Улсын иргэн *** регистрийн дугаартай Х овгийн М-ын Х-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь: И н х хадгаламж зээлийн хоршоо 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр М.Х тай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, төлбөрийн хуваарь, “И н х” хадгаламж зээлийн хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, “И н х” хадгаламж зээлийн хоршооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч “И н х” хоршоо нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол Улсын иргэн *** регистрийн дугаартай Х овгийн М-ын Х-ын оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Монгол Улсын иргэн *** регистрийн дугаартай Х овгийн М-ын Х-ыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
/ М-ын Х, утас:*** болно. /
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Монгол Улсын иргэн *** регистрийн дугаартай Х овгийн М-ын Х-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн *** регистрийн дугаартай Х овгийн М-ын Х-ыг эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол Улсын иргэн *** регистрийн дугаартай Х овгийн М-ын Х-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай нэхэмжлэгч “И н х” хоршоонд /утас:*** / мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ