2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/00221

 

2025          01          16                                    191/ШШ2025/00221                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: ****************, ************** тоот хаягт оршин суух, ************ овгийн Ч.Д********** /РД:************/-гийн хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Д**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов. 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие **** оны * дугаар сарын **-ны өдөр төрсөн. Арван жилээ Улаанбаатар хотод төгссөн. **** онд Худалдааны курст орж, **** онд төгссөн. Ингээд Улаанбаатар хотын одоогийн *******, тэр үеийн ** дугаар дэлгүүрт **** онд худалдагчаар ажилд ороод **** он хүртэл 7 жил ажилласан.  Ажиллаж байсан үеийн бүх баримтууд байгаа, харин **** оны * дугаар сарын **-ний өдрөөс **** оны * дугаар сарын **-ний өдрийг хүртэлх хугацаанд Хүнсний * дугаар конторын харьяа ** дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан үеийн баримтууд байхгүй байгаа тул энэ хугацааг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна.  Иймд намайг **** оны * дугаар сарын **-ний өдрөөс **** оны * дугаар сарын **-ний өдөр хүртэл хугацаанд Хүнсний ** дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг байдлыг тогтоож өгнө үү гэв. 

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Хүсэлт гаргагч Ч.Д********** нь **** оны * дугаар сарын **-ний өдрөөс **** оны * дугаар сарын **-ний өдөр хүртэл хугацаанд Хүнсний ** дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар, “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэсний дагуу ажиллаж байсан байдлыг тодорхойлон ажилласан жилийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.  Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт, “хүсэлтэд уг үйл явдлыг гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтаар хавсаргана” гэжээ.  

Хүсэлт гаргагч Ч.Д********** нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан үйл баримтыг тодорхойлох баримтгүй тул ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай болсон гэж тайлбарлаж байна.    

Хэрэгт авагдсан, Б.Я-ны харьяа мэргэжлийн сургуулийг удирдах ерөнхий газрын №********* дугаартай, **** оны * дугаар сарын **-ны өдрийн мэргэжлийн үнэмлэх, Улаанбаатар хотын Хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа худалдааны тавдугаар конторын даргын **** оны * дугаар сарын **-ны өдрийн *** дугаар ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралт, **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар “зарим эхчүүдэд тэтгэмж олгох тухай“ тушаал зэрэг бичгийн баримтаар Ч.Д**********-г **** оны * дугаар сарын **-ны өдрөөс эхлэн Хүнсний ** дугаар дэлгүүрт худалдагчаар томилон ажиллуулж, **** оны ** дугаар сарын **-ны өдөр 6 сарын хугацаатай хүүхэд харах тэтгэмжтэй чөлөө олгосон үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 9 дүгээр тал/ 

Мөн гэрч Б.М*********, Б.Э******* нарын мэдүүлэг, гэрэл зураг зэрэг бичгийн баримтаар **** он хүртэл хугацаанд Хүнсний ** дугаар дэлгүүрт худалдагчаар хамт ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт, “хүний ажиллаж байсан байдал”-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулсан.  

Дурдсан үндэслэлүүдээр Ч.Д********** нь **** оны * дугаар сарын **-ний өдрөөс **** оны * дугаар сарын **-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа Худалдааны тавдугаар конторын харьяа Хүнсний ** дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзэв.  

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг удирдлага болгон 

  ТОГТООХ НЬ: 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Д********** /РД:************/-г **** оны * дугаар сарын **-ний өдрөөс **** оны * дугаар сарын **-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Хүнсний бараа худалдааны нэгдлийн Худалдааны тавдугаар конторын харьяа Хүнсний ** дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Ч.Д**********-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             З.БАЯРМАА