| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 183/2024/07918/И |
| Дугаар | 197/ШШ2025/01740 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/01740
*****
******
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ***** даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *****
Нэхэмжлэгч: ****
Хариуцагч: *****
Гуравдагч этгээд:*****
Нийслэлийн*****2024 оны 10 сарын 17-ны өдрийн дугаар **** Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2024 оны 10 сарын 31-ний өдрийн дугаар 4/50 тогтоол, 2024 оны 11 сарын 11-ний өдрийн дугаар ***** албан бичгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ******** нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 сарын 17-ны өдрийн дугаар ***** Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2024 оны 10 сарын 31-ний өдрийн дугаар 4/50 тогтоол, 2024 оны 11 сарын 11-ний өдрийн дугаар**** албан бичгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр ****** тоот орон сууцыг барьцаалуулахыг хариуцагч нарт даалгасан болохоос тус үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй. Гэтэл барьцаалуулахыг даалгасан орон сууцыг битүүмжилж байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан ****** тоот орон сууцыг барьцаалуулахыг мэдэгдсэн боловч барьцаалуулах үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст зааснаар албадан гүйцэтгэж Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн нь хууль зөрчөөгүй хэмээн үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан.
5. Гуравдагч этгээд******тоот орон сууцыг барьцаалуулахыг хариуцагч нарт даалгасан боловч барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Иргэний хуулийн 153 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргээ хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч бусад үүрэг гүйцэтгэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлээр шаардлагаа хангуулах эрхтэй гэж зааснаар хоёр дахь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар болсон нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласан.
6. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар *****шийдвэрээр ******тоот орон сууцыг барьцаалуулахыг хариуцагч ****** нарт даалган шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 сарын 21-ний өдрийн дугаар ***** тогтоолд барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч-****** нь барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.
6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр түүний үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-т иргэний болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулна, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн дугаар 183/ГХ2022/00987 гүйцэтгэх хуудаст ******* тоот орон сууцыг барьцаалуулахыг хариуцагч***** нарт даалгаж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ***** зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан байхад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр түүний үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудаст заагдаагүй 2024 оны 10 сарын 17-ны өдрийн дугаар **** Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор *******эх тогтоолоор битүүмжилсэн нь хуульд нийцээгүй байна.
Тогтоол хуульд нийцээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.12-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдлыг хянан шийвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол үндэслэлгүй юм.
7. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Ни****** газрын 2024 оны 10 сарын 17-ны өдрийн дугаар **** Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2024 оны 10 сарын 31-ний өдрийн дугаар **** тогтоол, 2024 оны 11 сарын 11-ний өдрийн дугаар ****албан бичгийг тус тус хүчингүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,*****