| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00069/И |
| Дугаар | 305/ШШ2025/00110 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 305/ШШ2025/00110
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын ***т *** тоотод оршин суух, Г-ын Б-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн ***т сумын *** багт оршин суух, Н-ийн Б-д холбогдох,
авто машины үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Дарив сумын Г-ын Б би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Н-ийн Б нь миний *** улсын дугаартай стана маркийн тээврийн хэрэгслийг худалдан аваад мөнгийг нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 8,000,000 төгрөг өгнө гэсэн аман гэрээ хийгээд одоо болтол өгөхгүй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Б оос 2024 оны 10 дугаар сарын 20-нд авто машин авсан. Авто машины үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Одоо авто машины үнэ 8,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Б-ын нэхэмжлэлтэй, Н.Б-д холбогдох авто машины үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн Г.Б-оос 2024 оны 10 дугаар сарын 20-нд авто машин авсан. Авто машины үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Одоо авто машины үнэ 8,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү…” гэх тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийн тал хувь 71,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 71,475 төгрөгийг улсын орлогоос, 71,475 төгрөгийг хариуцагч Н.Б-ээс тус тус гаргуулж Г.Б-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. И овгийн Г-ын Б-ын нэхэмжлэлтэй, Б овгийн Н-ийн Б-д холбогдох авто машины үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Б нь 8,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийн тал хувь 71,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 71,475 төгрөгийг улсын орлогоос, 71,475 төгрөгийг хариуцагч Н.Б-ээс тус тус гаргуулж Г.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ