Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 305/ШШ2025/00128

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: “М  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, *** гудамж *** тоотод оршин суух, Г овгийн Б-ийн А-т холбогдох,

үндсэн зээл 540,000 төгрөг, зээлийн хүү 344,789 төгрөг, нэмэгдүүлсэн 65,508 төгрөг, нийт 950,297 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М  ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.А  нь “М  ББСБ”-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1400000630105 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.А  нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 сарын 13-ны өдөр 540,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй.

2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Б.А-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 540,000 төгрөг, 2023.04.13-2025.01.21-ний өдрийн хүртэл 619 хоногийн зээлийн хүү 344,789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,508 төгрөг нийт 950,297 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.А  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.А  миний бие “М  ББСБ”-аас 540,000 төгрөгийн зээл авсан. Одоо зээлийн нийт төлбөр 950,297 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“М  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.А-т холбогдох үндсэн зээл 540,000 төгрөг, зээлийн хүү 344,789 төгрөг, нэмэгдүүлсэн 65,508 төгрөг, нийт 950,297 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч Б.А  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “…Б.А  миний бие “М  ББСБ”-аас 540,000 төгрөгийн зээл авсан. Одоо зээлийн нийт төлбөр 950,297 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэх тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,357 төгрөгийн тал хувь 13,678.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,678.5 төгрөгийг улсын орлогоос, 13,678.5 төгрөгийг хариуцагч Б.А-ээс тус тус гаргуулж “М  ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “М  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г овгийн Б-ийн А-т холбогдох үндсэн зээл 540,000 төгрөг, зээлийн хүү 344,789 төгрөг, нэмэгдүүлсэн 65,508 төгрөг, нийт 950,297 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.А  нь 950,297 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,357 төгрөгийн тал хувь 13,678.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,678.5 төгрөгийг улсын орлогоос, 13,678.5 төгрөгийг хариуцагч Б.А-ээс тус тус гаргуулж “М  ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ