Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/01610

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 24 197/ШШ2025/01610

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******, Лэндмн ББСБ ХК /РД:5039754/-ийн гаргасан,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,*******,*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 272.546 төгрөг гаргуулах гаргуулах шаардлагатай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/01308 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Лэндмн ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэсболд шүүхэд гаргасан хүсэлтэд:

Хариуцагч Үйтүмэн-н Ариунтөгөлдөр******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж, манайд өр төлбөргүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Лэндмн ХК нь хариуцагч Ү.Ариунтөгөлдөрт холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт 285.546 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ү.Ариунтөгөлдөр******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж, өр төлбөрийг барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэсболд нь 2025 оны 02 сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК нь нэхэмжлэлээс татгалзсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл үүссэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ариунтөгөлдөрт холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт 285.546 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9300 төгрөгийн 50 хувь болох 4.650 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Ч.Ариунтөгөлдөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 4.650 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД