| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 184/2024/09346/И |
| Дугаар | 197/ШШ2025/01608 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/01608
2025 02 24 197/ШШ2025/01608
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* *******, ******* *******, ******* ******* тоотод байрлах ******* Банк ХК /РД:*******07618/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, ******* дугаар хороо, хайрхаг 16, 22 тоотод оршин суух ын Содномцэрэн /РД:96032003/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.650.235 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/01779 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* Банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Содномцэрэн нь цахим зээлийн гэрээний үүрэгт 1.650.235 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч: ******* Банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.өөс тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд:
Хариуцагч ын Содномцэрэн /РД:96032003/ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Банк ХК нь хариуцагч Б.Содномцэрэнд холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт 1.650.235 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Содномцэрэн нь нэхэмжлэлийн шаардлага 1.650.235 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр *******.Банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.аас шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан хүсэлтийг тус шүүхэд 2025 оны 02 сарын 20-ны өдөр ирүүлсэн.
Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Содномцэрэнд холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт 1.650.235 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Содномцэрэн нь нэхэмжлэлийн шаардлага 1.650.235 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.355 төгрөгийн 50 хувь болох 20.677,5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.Содномцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 20.677,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* Банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД