| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 183/2024/07212/И |
| Дугаар | 197/ШШ2025/01620 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/01620
|
2025 02 24 |
197/ШШ2025/01620 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч:Улаанбаатар хот,*******,*******,*******,-д холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1.103,.400 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/01105 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Азын дөрвөн бэрх СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
Азын дөрвөн бэрх СӨХ-ны ашиглалт, засвар, үйлчилгээний зардал 1.098.900 төгрөг, нотариатын хөлс 4500 төгрөг, нийт 1.103.400 төгрөгийг хариуцагч Б.Энхбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Б.Энхбаатар нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт:
Азын дөрвөн бэрх СӨХ-ны нэхэмжилсэн 1.103.400 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 1.103.400 төгрөгийг сар бүр 189.000 төгрөгийн төлөлтөөр 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудаас хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Азын дөрвөн бэрх СӨХ нь хариуцагч Б.Энхбаатарт холбогдуулан дундын өмчлөлийг эд зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардал 1.098.900 төгрөг, нотариатын хөлс 4500 төгрөг, нийт 1.103.400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Энхбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 1.103.400 төгрөгийг сард 189.000 төгрөгийн төлөлтөөр, 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Азын дөрвөн бэрх СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 1.103.400 төгрөгийг хариуцагч Б.Энхбаатар сард 189.000 төгрөгийн төлөлтөөр, 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Энхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 15.515,8 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 31.031,60 төгрөгийн тал хувь болох 15.515,8 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Азын дөрвөн бэрх СӨХ-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Энхбаатар нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД