Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/01623

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 24

 

 

 

 

 

 

197/ШШ2025/01623

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,

 Хариуцагч:Улаанбаатар хот,*******,,,/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: барьцаат зээлийн гэрээний үүрэгт 568.515.90 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01106 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Дарь финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

А.Түвшинтөгс нь Дарь финанс ББСБ ХХК-тай 2022 оны 03 сарын 09-ний өдөр ЗГ2220189Х дугаартай зээлийн гэрээг байгуулан 1.349.900 төгрөгийн зээлийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон ба уг зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 сарын 09-ний өдөр дуусгавар болсон.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2023 оны 11 сарын 10-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн.

Иймд А.Түвшинтөгсөөс барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 405.388,26 төгрөг, зээлийн хүү 144.090,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.037,10 төгрөг болон нотариатын төлбөр 12000 төгрөг, нийт 568.515,90 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: А.Түвшинтөгс нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт:

Дарь финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 568.515,90 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 5 сарын хугацаанд буюу 2025 оны 3 сард 113.704 төгрөг, 2025 оны 4 сард 113.704 төгрөг, 2025 оны 05 сард 113.704 төгрөг, 2025 оны 06 сард 113.704 төгрөг, 2025 оны 07 сард 113.704 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудаас хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК нь хариуцагч А.Түвшинтөгсөөс 2022 оны 03 сарын 09-ний өдөр ЗГ2220189Х дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт нийт 568.515,90 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Түвшинтөгс нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 568.515,90 төгрөгийг 2025 оны 3 сард 113.704 төгрөг, 2025 оны 4 сард 113.704 төгрөг, 2025 оны 05 сард 113.704 төгрөг, 2025 оны 06 сард 113.704 төгрөг, 2025 оны 07 сард 113.704 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан эрх зүйн үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн төлбөрт нэхэмжилсэн 568.515,90 төгрөгийг хариуцагч А.Түвшинтөгс нь 2025 оны 3 сард 113.704 төгрөг, 2025 оны 4 сард 113.704 төгрөг, 2025 оны 05 сард 113.704 төгрөг, 2025 оны 06 сард 113.704 төгрөг, 2025 оны 07 сард 113.704 төгрөг тус тус төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Түвшинтөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид 8.852.7 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 17.705,47 төгрөгийн тал хувь болох 8.852,7 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч А.Түвшинтөгс нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  С.БАЗАРХАНД