Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/01616

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 24

 

 

 

 

 

197/ШШ2025/01616

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 03 дугаар хороо, ******* ******* ******* ******* 27 тоотод оршин суух хаягтай, /РД:*******56033161/, *******ын *******ийн гаргасан,

 Хариуцагч: Улаанбаатар хот, *******- дүүрэг, 1 дүгээр хороо, ******* 55 тоотод оршин суух, овогт ийн /РД:ДЮ73091330/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласны хөлс 443.550 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, *******-, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/00861 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Миний бие Ш.******* (үнэмлэх 2733) өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг. 2022 оны 12 сарын 9-ний өдөр В. нь надтай уулзаж Улсын дээд шүүхэд 2022 оны 12 сарын 10-ны өдөр болох хяналтын шатны шүүх хуралдаанд орж өгөхийг хүссэний дагуу эрхзүйн туслалцаа үзүүлэх 21 тоот гэрээ хийж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан. Ингээд 2022 оны 12 сарын 19-ний өдөр шүүх хуралдаанд оролцсон. Гэрээний дагуу В. нь шүүх хурлаас өмнө урьдчилгаа 500.000 төгрөг өгнө гэсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй, бас хурлын дараа өгнө гэсэн өгөөгүй. Ингээд удаа дараа шаардуулж байж 2023 оны 3 дугаар сараас 6 дугаар сарын хооронд 80.000- 100.000 төгрөгөөр цувуулж 600.000 төгрөгийг өгсөн.

Улмаар 2023 оны 11 сард *******- дүүргийн Иргэний хэргийн анхан анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч В. нь шүүхэд ирэхгүй удаа дараа худлаа ярьсаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд В.ас 400.000 төгрөгийг, өмнө нь эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30.000 төгрөгийн хамт 430.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13550 төгрөгийг нэмж, бүгд 443.550 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. гэжээ

Хариуцагч: В. нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт:

Ш.*******ийн нэхэмжилсэн 443.550 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 2025 оны 03 сарын 25-ны өдөр 150.000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 150.000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 143.550 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 6.775 төгрөгөөр тус тус төлж бүрэн барагдуулна. гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудаас хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч В.д холбогдуулан эрх зүйн туслалцаа үзүүлж ажилсан хөлсөнд 443.550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В. нь нэхэмжлэлийн шаардлага 443.550 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 150.000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 150.000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 143.550 төгрөгөөр тус тус төлж бүрэн барагдуулна гэсэн тайлбар гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан эрх зүйн үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.*******ийн нэхэмжлэлийн шаардлага 443.550 төгрөгийг хариуцагч В. нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 150.000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 150.000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 143.550 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 13.550 төгрөгийн тал хувь болох 6.775 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч В.ас улсын тэмдэгтийн хураамжид 6.775 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч В. нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  С.БАЗАРХАНД