| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2023/0696/З |
| Дугаар | 128/ШШ2024/0915 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2024/0915
2024 11 19 128/ШШ2024/0915
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж. /ШТЭҮД: /
Хариуцагч: дарга,
Хариуцагч: алба
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., Ш.
Маргааны төрөл: Газрын маргаан
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагч даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. /цахим/, хариуцагч албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н. нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“1.1. Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, -р гудамж, тоот хаягт байршилтай гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай 94 м.кв гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тухайн газрыг ашиглах боломжгүй болгосон ба үүнээс үүдсэн үр дагавар, хохирлыг барагдуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож;
1.2.Авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах;” гэжээ.
Нэхэмжлэлийн үндэслэлдээ:
1.3.Монгол улсын иргэн И овгийн Н нь Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, -р гудамж, тоот хаягт байршилтай Г- гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай 94 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 2007 онд өмчилж, 2019 оны 07 сарын 29-ны өдөр шинээр дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан.
Дээрх газарт 2012 оны үед шинээр автозам барихаар төсөл хэрэгжиж миний гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тус газрыг ашиглах боломжгүй болгож хохирол учруулсан. Тухайн үед хаанаас ямар шийдвэр, захирамж гараад миний газар дээгүүр автозам барих гэж байгаа талаар надад огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, гэнэт нэг өдөр газрын албанаас хүмүүс ирж, газар чөлөөлөлт хийж тус газар дээр авто зам барьсан. Авто барьж байх үед иргэн миний хохирлыг арилгах байх гэж хүлээсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй байдаг.
Ингээд 2020 оны 05 сарын 04-ны өдөр нийслэлийн газар зохион байгуулалтын газарт өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийг ******* дугаартайгаар бүртгэж авсан. Үүнээс хойш нийслэлийн газар зохион байгуулалтын газар таны өргөдлийг хүлээж авлаа, ингэж шийдвэрлэнэ гэж огт яриагүй, хариу өгөөгүй. Үүний дараа дахин 2023 оны 01 сарын 20-ны өдөр нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Гомдол гаргасны дараа Сүхбаатар дүүргийн газрын албанаас надтай холбогдсон боловч тодорхой хариу өгөөгүй бөгөөд миний хохирлыг арилгах талаар арга хэмжээ авахгүй, албан ёсоор хариу өгөхгүй өдий хүрээд байна.
Иймд иргэн миний өмчлөлийн газар дээгүүр автозам барьж хохирлыг арилгаагүй асуудлаар Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын газарт гаргасан өргөдөл, гомдлыг удаа дараа шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг ижил төстэй өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.
2.Нэхэмжлэгч Н. нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
2.1.Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, -р гудамж, тоот хаягт байршилтай гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай 94 м.кв гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тухайн газрыг ашиглах боломжгүй болгосон ба үүнээс үүдсэн үр дагавар, хохирлыг барагдуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож;
2.2.Авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг даргад даалгах;
Нэхэмжлэлийн үндэслэл:
Монгол улсын иргэн И овгийн Н нь Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, -р гудамж, тоот хаягт байршилтай Г- гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай 94 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 2007 онд өмчилж, 2019 оны 07 сарын 29-ны өдөр шинээр дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан.
Дээрх газарт 2012 оны үед шинээр автозам барихаар төсөл хэрэгжиж гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар дээгүүр авто зам барьж тус газрыг ашиглах боломжгүй болгож иргэн надад хохирол учруулсан. Тухайн үед хаанаас ямар шийдвэр, захирамж гараад миний газар дээгүүр автозам барих гэж байгаа талаар надад огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, гэнэт нэг өдөр газрын албанаас хүмүүс ирж, газар чөлөөлөлт хийж тус газар дээр авто зам барьсан. Авто барьж байх үед иргэн миний хохирлыг арилгах арга хэмжээ авах байх гэж хүлээсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй байдаг.
Ингээд 2020 оны 05 сарын 04-ны өдөр нийслэлийн газар зохион байгуулалтын газарт өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийг ******* дугаартайгаар бүртгэж авсан. Үүнээс хойш нийслэлийн газар байгуулалтын газар таны өргөдлийг хүлээж авлаа, ингэж шийдвэрлэнэ, тодруулга зохион авна гэж огт яриагүй, хариу өгөөгүй. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба миний гаргасан өргөдлийг цаг тухайд нь хянан шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаснаас үүдэн өнөөдөр шүүхэд хандахуйц нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв тус алба Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж өмчлөлийн газар дээгүүр зам барихаасаа өмнө надтай тохиролцсон, цаашлаад 2020 оны 05 сарын 04-ний өдөр гаргасан өргөдлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж миний гомдлыг барагдуулсан бол өнөөдөр ингээд шүүхэд хандахаар нөхцөл байдал үүсэхгүй байсан.
2020.05.04-ний өдрийн өргөдөлд өмчлөлийн газар дээгүүр автозам барьсан боловч хохирол арилгах арга хэмжээ аваагүй, тохиролцоогүй агуулгаар гаргаж энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх 10.1.4-т иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг Засгийн газрын нэрийн өмнөөс тухайн газар өмчлөгчтэй урьдчилан тохиролцох; мөн хуулийн 27 дугаар зүйл 27.1 газар өмчлөгч иргэн дараах эрхтэй: 27.1.5.өмчийн газрыг нийтийн эдэлбэр, тусгай хэрэгцээнд түр ашиглуулахад харилцан тохиролцсоны дагуу зохих төлбөр авах; 27.1.8. өмчийнх нь газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлж авсан тохиолдолд энэ хуульд заасны дагуу нөхөх олговор авах; эрхтэй хэмээн тус тус заажээ. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдлийг минь хянан шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж иргэн намайг хохироосон явдал болж байна.
Үүний дараа дахин 2023 оны 01 сарын 20-ны өдөр нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Гомдлыг хотын захиргааны бичиг хэргийн ажилтанд хүргэж өгсөн. Энэ өдрөөс нэлээд хэд хоногийн дараа миний гомдлыг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба хэлтэс рүү шилжүүлж Сүхбаатар дүүргийн газар чөлөөлөлтийн мэргэжилтэн гэх хүн дугаарын утаснаас холбогдож гомдлын талаар асууж лавлаад, судлаад хариу хэлье гэсэн боловч дахин холбогдож тодорхой хариу хэлээгүй алга болсон. Энэ тухай тодруулахаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба руу хэд хэдэн холбогдоход таны асуудлыг судалж байгаа гэх хариуг өгсөн боловч удалгүй та энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүл хэмээн газар зохион байгуулалтын алба амаар хариу өгсөн. Миний зүгээс энэ тухай бичгээр баримтжуулсан баримт материал байхгүй, албан ёсоор бичгээр хариугаа авъя гэсэн боловч огт хариу өгөөгүй эс үйлдэхүй үзүүлсэн.
Иргэн миний хувьд тус өмчлөлийн газрыг Үндсэн хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан нөхцөл журмын хүрээнд өмчилж авсан бөгөөд нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу автозам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгохыг даалгах шаардлагын урьдчилан шийдвэрлэх ажиллагааг 2023 оны 1 сарын 20-ны өдөр нийслэлийн засаг даргад гаргасан гомдол болон гомдлын дагуу холбогдсон Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба, газар чөлөөлөлтийн мэргэжилтэн т өөрийн энэхүү хүсэл зоригийг амаар хангалттай тодорхой илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл 2023 оны 1 сарын 20-ны өдөр Нийслэлийн засаг даргад гаргасан гомдолд болон гомдлын дагуу холбогдсон албан тушаалтанд хандан амаар илэрхийлсэн.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах гэх хуулийн зохицуулалттай байдаг тул нэхэмжлэгч нь авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад холбогдуулан гаргаж байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл: Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
16.3. хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө; гэх үндсэн эрх зөрчигдсөн тул Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36.1.Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно. гэх заалтыг үндэслэн шүүхэд хандаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу захиргааны хэрэг үүсгэж өгнө үү.” гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хамгийн анхны тодорхойлсноор дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хоёуланд нь хандаад эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох байсан. Үүнээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдохоос нь татгалзаад ганц даргад холбогдох гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байсан эс үйлдэхүй хууль бус тогтоолгохоор эцсийн байдлаар тодорхойлж байна. даргад гаргасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар гудамж ******* тоот хаягт байршилтай гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай 94 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тухайн газрыг ашиглах боломжгүй болгосон ба үүнээс үүдсэн үр дагавар хохирлыг барагдуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг даргад даалгах” гэжээ.
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н. нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний үндэслэлийн хувьд Н. 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн н.Д. гэдэг хүнээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо *******-******* хаягт байрлах 485 метр квадрат газрыг 56 сая төгрөгөөр худалдаж аваад 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж аваад 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 485 метр квадрат том газраа хоёр хуваагаад 94 метр квадрат, 391 метр квадрат болгон 2 хуваасан. 94 метр квадрат газрыг өөртөө үлдээгээд 391 метр квадратыг тухайн үеийн н. гэдэг хүнд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлээд тухайн хүн цааш нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 94 метр квадрат газрыг өмчлөх эрхийн гэрчилгээтэй баталгаажсан байх үед тухайн үед н.Д.гийн гудамжнаас одоогоор Юнескогийн гудамж Монполиметын урд тал натурын гүүрний зам дагуу авто зам гүүрний ажил явагдаж байсан. Тус 94 метр квадрат газар трасст нь өртөөд газарт орсон. 2012 оны үед манайх газрыг чөлөөлж өгөөгүй байсан. Тухайн үеийн Засаг дарга нэгдүгээр орлогч н.Мөнхбаатар гэх хүн ирж уулзаад танайх газраа чөлөөлөөд өгчих оронд нь бид нар өөр байршилд яармагт 1 га газрыг олгоё. Танайх замаа чөлөөлчихвөл асуудал шийдэгдээд зам бүрэн баригдана гэдэг асуудлыг тавьсан. Тухайн үед бид нар хэрвээ газрыг чөлөөлөөд өгвөл бид нарын хохирлын асуудлыг дараа нь өөр газраар солих юм байна гэдэг агуулгаар газраа бүрэн чөлөөлж өгсөн. Чөлөөлснөөс хойш тухайн газар дээгүүр зам барилгын ажил явагдаад бүрэн ашиглалтад орсон. 2012 он сонгуулийн жил байсан. Сонгуулийн дараа дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд очоод манайх 485 метр квадрат газартай миний газрын 90% дээгүүр нь зам орчихсон байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ, тухайн үедээ н.Мөнхбаатар дарга өөр газарт байршлыг нь шилжүүлээд газар олгоё гэж ярьж байсан. Хохирлын асуудлыг шийдвэрлээч гээд хандахаар сонгууль болоод Засаг дарга нь солигдсон. Өмнө нь байсан газрын албаны хүмүүс нь бүгдээрээ байхгүй бид нар энэ асуудлыг мэдэхгүй байна гэдэг. Газар зохион байгуулалт, газар чөлөөлөлт хийж байсан ажилтнууд энэ асуудлыг мэдэхгүй байна гэдэг хариу өгдөг болсон.
2019 онд Н.ийн өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлээд улсын бүртгэлд хүсэлт гаргаад дахиж шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Дахиад очоод сураглахаар 2012 оны асуудал байсан учраас тухайн үед ажиллаж байсан газрын албаны хүмүүс нь тодорхой сайн мэдэхгүй. Энэ асуудлыг бид нар мэдэхгүй байна. Газар чөлөөлөлт болоод зам баригдсан таны асуудлыг мэдэхгүй байна гэдэг. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж анх өргөдөл гаргаж байсан. Миний 94 метр квадрат газар дээгүүр зам барьсан хохирлын асуудлыг өнөөдөр хүртэл шийдвэрлээгүй байна гэдэг агуулгаар н.Дуламсүрэн гэдэг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь хүлээж аваад бүртгэлийн дугаар олгосон. Түүнээс хойш ямар ч хариу өгөөгүй. Холбогдохоор таны асуудлыг судалж байгаа гэж хариу өгөөд түүнээс хойш огт байхгүй. Дахин хохирлын асуудлыг шийдэхгүй тухайн өмчийн газраас захиран зарцуулах ямар нэгэн байдлаар ашиглах эрх зөрчигдсөөр байсан учраас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дарга Д.Сумьяабазарт хандаж гомдол гаргасан. Би 2012 оны үед энэ газартай байсан тухайн үед зам барилгын ажлаас болоод тухайн газраа чөлөөлөөд дээгүүр нь зам баригдсан. Миний энэ хохирлын асуудлыг 2020 оноос албан ёсоор өргөдөл гаргаснаас хойш огт хэн ч хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа. Тиймээс Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д зааснаар дарга нь тухайн газрын байршил хэмжээг өөрчлөх эрх хэмжээтэй түүний хүрээнд зохих хэмжээний газрыг өөр байршилд олгооч эсвэл өнөөдрийн зах зээлийн ханшаар нөхөн олговрыг тооцож ямар ч хохиролгүй болгооч гэдэг гомдол гаргасан. Гомдлыг даргад хүргэж өгөөд үүнээс хойш Сүхбаатар дүүрэг рүү шууд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн газар чөлөөлөлтийн мэргэжилтэн н. гэдэг хүн холбогдоод нэхэмжлэгч Н.тай таны өргөдөл ирсэн хоорондоо ярилцаад өөр зохих газрыг Сүхбаатар дүүрэг дотроо өөр байршилд авах хүсэлтэй байна гэхэд судалж байгаа өөр байршилд зохих хэмжээний газрыг олгохоор тохиролцох ажил явагдаж байна гээд 02 дугаар сарын 09-ний өдөр өргөдөл гомдол хяналтын картаар хаасан байдаг. Н.ийг Сүхбаатар дүүргийн аль хавьцаа газар авмаар байгааг асууж тодруулаад Н. ерөнхийдөө энэ хэсэг гээд судалгаа хийгээд нөгөө хүнтэйгээ ярилцаад 02 дугаар сард асуудал эхэлсэн, 06 дугаар сарын сүүл хүртэл энэ асуудал ярьсан. Сүүлдээ нөгөө хүн маань бүүр холбогдохгүй, очихоор ажил дээрээ байхгүй. Ажлаасаа гарсан гээд үүний дараа шууд 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн хувьд Н. нь 94 метр квадрат газрыг огт ашиглах боломжгүй дээгүүр нь зам тавьчихсан. Бусдад худалдан борлуулах ч боломжгүй анх газрыг авах зорилго нь 485 метр квадрат газрыг аваад дээр нь барилга барих зориулалтаар Д.гээс худалдаж авсан. Тухайн үед холбогдох бичиг баримтын нэлээн их араас нь хөөцөлдөж явж байгаад ер нь барилга барихад мэдээж тодорхой хэмжээний өртөг үнийн дүн гарах учраас барилга барьж чадахгүй юм байна гэдэг үүднээс 2 хуваагаад зарсан. Үлдсэн 94 метр квадрат нь 90%-тай машины зам орчихсон. 10%-д нь машины зогсоолын хэсэг хашааны хэсэг гарсан байгаа. Ийм нөхцөл байдалтай байна.
Н.ийн хувьд Монгол улсын газар өмчлүүлэх тухай хуульд Монгол улсын үндсэн хуульд заасан суурь эрх өмчтэй байх энэ эрхийг баталгаажуулж өгөөч нэгэнт төр дээгүүр нь машины зам барьчихсан бол хохирлыг нь арилгаж өгөөч гэсэн асуудал яригдаж байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь хэсэгт зааснаар тодорхойлж байна. Өнөөдрийн байдлаар мөнгөн дүнгээр тооцож илэрхийлж гаргаагүй. Гэхдээ тухайн өмчлөлийн газрыг мэдээж газар өмчлөх эрх гэдэг нь давхар захиран зарцуулах ашиглах эзэмших бүх л эрх явж байгаа. Энэ эрхүүдийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм. Хэрвээ Н.ийн яриагаар 94 метр квадрат газар замд ороогүй байсан бол тэр хэмжээндээ машины зогсоол хийх байсан гэж ярьж байгаа юм. Түүнд ойролцоогоор 10 орчим машин багтахаар Ханбогдын гадна талын зогсоол шиг тийм хэмжээтэйгээр зогсоолын асуудал ярьж байсан. Гэхдээ одоо ашиглах боломжгүй нөхцөл байдалд хохирлыг яаж арилгах вэ, даргын эрх хэмжээнд нь байгаа юм чинь өөр газарт дахиж шинээр газар өмчлөх эрхээ аваад барилга байшин барьдаг уу эсвэл амьдардаг уу энэ бол гэр бүлийн хэрэгцээний газар байгаа юм. Тухайн үед Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан бүсчлэлийн газрын үнэлгээгээр тооцож байсан. Гэхдээ 94 метр квадрат газар гэдэг нь тооцооллоор бодохоор маш бага үнийн дүн юм. А бүсэд байгаа боловч маш бага үнийн дүн гарч ирж байсан. Н. тэр мөнгийг нь аваад хохирол барагдана гэж бодохгүй. Харин оронд нь өөр газар өгвөл үр ашгийн хувьд ч гэсэн цаашид ашиглах байдлын хувьд ч гэсэн илүү үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.” гэв.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бодит хохирол үндсэндээ 94 метр квадрат газрыг ашиглах захиран зарцуулах хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тухай асуудал юм. Газрыг бодит газраар нь хохирлоо барагдуулъя гэдэг үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм. Тухайн газрыг мөнгөн дүнгээр орчин үед одоогийн үндэслэлээр илэрхийлэх боломжгүй. Газрыг захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд буюу ашиглах эрхийнхээ хүрээнд боломжтой байсан гэдэг агуулгаар өөр газар тэр эрхээ хэрэгжүүлэхийг хангаж өгөөч гэдэг агуулгаар бид нар шүүхэд хандаж байна. Тухайн үед газрын зориулалт “гэр бүлийн зориулалттай” байсан ч гэсэн тухайн үеийн бүсчлэлд хамаарах газрууд гэр бүл гэхээсээ илүү бусад үйлчилгээний зориулалттайгаар ашиглагдаж байгаа.” гэв.
4.Хариуцагч даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.ийн нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар гудамж, тоот хаягт байршилтай гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай 94 м.кв гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тухайн газрыг ашиглах боломжгүй болгосон ба үүнээс үүдсэн үр дагавар, хохирлыг барагдуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг даргад даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Н. нь 2012 оны үед авто зам барих төсөл хэрэгжиж гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар дээгүүр авто зам барьж тус газрыг ашиглах боломжгүй болгож хохирол учруулсан гэх утгыг нэхэмжлэлдээ дурдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", 14.2 дахь хэсэгт "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана", 14.3 дахь хэсэгт "Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт "Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно" гэж заасан хүндэтгэн үзэх шалтгаан дурдаагүй тул энэ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3 дахь заалтад заасан "Гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн" байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.
5.Хариуцагч даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайхаас хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдэг хариу тайлбартай явж байгаа хариу тайлбараа дэмжиж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн мөн 14.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгээгүй байдаг. Мөн хуулийн 14.5-д захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд хугацаа үл хамаарна гэж заасан. Гэтэл энэ харилцаа нь хугацаа үл хамаарах энэхүү заалтад хамаарахгүй байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа бол энэхүү нэхэмжлэлийн шаардлагад бол ярина гэж үзэж байгаа. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг шийдвэрлэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар хэвээрээ байгаа.” гэв.
5.1.Хариуцагч албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зам тавих үед процессын асуудал нь тухайн энэ хэсэг газар дандаа Монполимет групп авчихсан гээд явж байсан. 2009 онд зам тавигдаж дууссан. Тухайн үед байсан иргэдэд газрыг газраар солих буюу асуудлыг шийдээд явж байсан. Зарим айлууд хэсэгчлээд зам талбайгаа Улсад өгөөд явсан байдаг. Г.Баттөмөр, Н.Мэндсайхан гэж хүмүүс газар чөлөөлөөгүй Монполимет группийг төлөөлөөд хоёр тал байсан би нэрийг нь санахгүй байна. Монполимет групп бид нар бүгдийг нь авчихсан асуудалгүй бид Улсад ямар нэгэн байдлаар гацаа үүсгэхгүйгээр бүх газруудаараа чөлөөлөөд замын трасст авсан газруудыг чөлөөлөөд замаас трасс гарсан газруудыг нэгтгээд тухайн үедээ аваад явж байсан. Миний ойлгож байгаагаар Монполимет группт захиралд нь шилжүүлж өгөхдөө энэ хүмүүс замын трасстай хэсгийг нь авч үлдээд замын трассгүй хэсгийг нь нөгөө хүмүүс авахад нь хоёр хэсэг хуваагдаад газрын гэрчилгээг гаргуулж авсан юм байна гэж ойлгож байна. 2010 оны үед энэ зам тавигдчихсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.аас дарга, албанд тус тус холбогдуулан “ дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, -р гудамж, тоот хаягт байршилтай гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай 94 м.кв гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тухайн газрыг ашиглах боломжгүй болгосон ба үүнээс үүдсэн үр дагавар, хохирлыг барагдуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож; 2. Авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг даргад даалгах;” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлохдоо даргад холбогдуулан “ даргад гаргасан “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар гудамж ******* тоот хаягт байршилтай гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай 94 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тухайн газрыг ашиглах боломжгүй болгосон ба үүнээс үүдсэн үр дагавар хохирлыг барагдуулах тухай” гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг даргад даалгах” гэжээ.
2.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, гудамж ******* хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 485 мкв хэмжээтэй газрын өмчлөх эрх анх 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Д., Д., Д., Б., Э.*******, Э.*******, Д.******* нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдэж/Хэргийн 2 дугаар хавтас, 57 дахь тал/, 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ/Хэргийн 2 дугаар хавтас, 55-56 дахь тал/-ээр иргэн Н.ийн өмчлөлд шилжин, эд хөрөнгө өмчлөх эрхийн Г- дугаарт бүртгэгдэж, дугаартай гэрчилгээ олгожээ./Хэргийн 2 дугаар хавтас, 60 дахь тал/
3.1.Улмаар нэхэмжлэгч Н. өөрийн өмчлөлийн газраа 391 мкв, 94 мкв хэмжээтэйгээр хувааж тус бүрт нь гэрчилгээ гаргуулахаар 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж хүсэлт/Хэргийн 1 дүгээр хавтас, 48 дахь тал/ гаргасан байх ба Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, дугаар гудамжны 202Б тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 94 мкв хэмжээтэй газрыг иргэн Н.ийн өмчлөлд 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-/Хэргийн 1 дүгээр хавтас, 51 дэх тал/ дугаарт анх бүртгэсэн байна.
3.2.Энэхүү 94 мкв газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн тул дахин шинээр олгож өгнө үү хэмээн 2019 онд Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж/Хэргийн 1 дүгээр хавтас, 54 дэх тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны дугаартай тушаалын 1 дэх заалтаар улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, дугаарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцож/Хэргийн 1 дүгээр хавтас, 55 дахь тал/, шинээр дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/Хэргийн 1 дүгээр хавтас, 56 дахь тал/ гаргуулан авч байжээ.
4.Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж үзсэн үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч Н. нь албанд хандан 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хандаж, газрын хэрэглээ, үнэлгээний хувьд дүйцэхүйц өөр газар сольж олгох, өнгөрсөн хугацааны хохирол барагдуулах арга хэмжээ авч өгөхийг хүссэн өргөдлийг холбогдох баримтын хамт гаргасан байх ба Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас уг өргөдлийг “шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой” утгаар, шийдвэрлэсэн төлөвөөр хаасан байна. /Хэргийн 1 дүгээр хавтас, 115-116 дахь тал/
4.1.Цаг хугацаа өнгөрсний дараа дахин 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр даргад хандан гомдол гаргасныг хүлээн авч “Иргэн Н. нь газрыг газраар солих саналтай байгаа тул зөвшилцөх ажил үргэлжилж байна” гэх утгаар, шийдвэрлэсэн төлөвөөр хаасан болох нь бүртгэл хяналтын карт/Хэргийн 1 дүгээр хавтас, 134-135 дахь тал/-аар тогтоогдож байна.
4.2.Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15.“Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.”, 33.16.“Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэж зааснаар 2023 онд гаргасан нэхэмжлэгч Н.ийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, зөвшилцөхөөр үйл ажиллагаа явуулсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болжээ.
4.3.Харин 2023 оны 1 сараас хойш нэхэмжлэл гаргасан 7 сар хүртэлх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.“Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй.” гэж заасан хуулийн зохицуулалтад хамааруулан үзэх үндэслэлтэй, тодруулбал захиргааны байгууллага өөртэй нь зөвшилцөж, асуудлыг нь шийдвэрлэж өгнө хэмээн итгэл төрүүлж түүний маргах хугацаа нь энэ байдлаас шалтгаалан хойшилсон байх учир шүүхэд хандах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
5.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байршилтай Г- гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай 94 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тухайн газрыг ашиглах боломжгүй болгосон ба үүнээс үүдсэн үр дагавар, хохирлыг барагдуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухайд:
5.1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах талаар зохицуулжээ. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 32.1.3 дахь хэсэгт “улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих.” тохиолдолд иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авч болохоор хуульчилсан бөгөөд 32.2.“Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрийг Засгийн газар гаргана.”, 32.4.“Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар өмчлөгчтэй энэ тухай урьдчилан тохиролцсон байна.”, 32.6.“Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авахад газар өмчлөгчид олгох нөхөх олговрыг улсын төсвөөс гаргана.”, 36 дугаар зүйлийн 36.1.“Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно.”, 38.1.“Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.” гэж тус тус заасан.
5.2.Баримтаас үзвэл, дарга 2005 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Авто замын байршлыг тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 338 дугаартай захирамжийн 2 дахь заалтаар “Шинээр баригдах авто замыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 13 дугаар хорооллын гийн гудамжны авто замын төгсгөлийг Олимпийн гудамжны авто замтай холбон 2,2 га газрыг Захирагчийн ажлын албанд тус тус эзэмшүүлэх эрх олгож” шийдвэрлэжээ./Хэргийн 1 дүгээр хавтас, 189-190 дэх тал/
5.2.1.Ийнхүү автозамын трасст орсон газруудын нөхөн олговрын асуудлыг даргын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Нөхөн олговрын хөрөнгө гаргах тухай” ******* дугаартай захирамжийн 1, 2 дугаар хавсралтаар тогтоож байсан байх ба хоёрдугаар хавсралтын хүснэгтийн 3-т Ойн 2-202 Д.гийн өмчилсөн 343 мкв талбайтай газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 4,777,873 төгрөгөөр үнэлсэн байна./Хэргийн 1 дүгээр хавтас, 193, 223 дахь тал/
5.2.2.Цаашлаад ******* албанаас даргын ******* тоот захирамжийн дагуу Олимпын гудмыг гийн гудамтай холбох замын нөхөн олговорт олгосон мөнгөний тооцоо бүхий баримт хүснэгтээр ирснээс үзвэл иргэн Д.д захирамжаар олгох дүн 4,777,873 төгрөг бол жинхэнэ олгосон дүн байхгүй болох нь тогтоогдсон./Хэргийн 1 дүгээр хавтас, 230 дахь тал/
5.3.Дүгнэвэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н. нь маргаан бүхий газрыг 2006 онд өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан хэдий ч хариуцагч захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг өмнөх өмчлөгч Д. гэж тогтоосноос эхлээд нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх хөндөгдөж, зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдлоо.
5.3.1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.“Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан ба 2023 оноос хойш түүний өргөдөл, гомдлыг тохиролцох, зөвшилцөх замаар шийдвэрлэх юм байна гэсэн ойлголт төрүүлж одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байгаа хариуцагч даргын эс үйлдэхүй хууль бус байх тул нэхэмжлэгчийн өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.
6.Авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг даргад даалгах шаардлагын тухайд:
6.1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 37.1.“Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах ажлыг дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлсний дараа гүйцэтгэнэ:
37.1.1.өмчийн газрыг нь сольж байгаа тохиолдолд иргэний хүсэлтийг үндэслэн өмчилж байсан газраас нь төлөв байдал, чанарын хувьд дордохооргүй газар түүнд өмчлүүлэх;
37.1.2.газрыг нь эргүүлэн авч байгаа тохиолдолд газрынх нь үнийг төлөх;
37.1.3.иргэний өмчилж байсан газарт байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх;
37.1.4.өмчлөгчөөс тухайн газарт зарцуулсан хөрөнгийг нөхөн төлөх;
37.1.5.газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авснаас өмчлөгчид учруулах хохирлыг иргэний хууль тогтоомжид заасны дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлөх.” үүргийг хариуцагч хүлээжээ.
6.2.Гэсэн хэдий ч шүүх хариуцагчийн сонголтоо хэрэгжүүлэх боломжид шууд халдаж, өөр байршилд газар олгохыг даалгах боломжгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7.Иймд нэхэмжлэгч Н.ийн “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байршилтай Г- гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай 94 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тухайн газрыг ашиглах боломжгүй болгосон ба үүнээс үүдсэн үр дагавар, хохирлыг барагдуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.2, 32.4, 32.6, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.ийн нэхэмжлэлийн “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байршилтай Г- гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай 94 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газарт авто зам барьж тухайн газрыг ашиглах боломжгүй болгосон ба үүнээс үүдсэн үр дагавар, хохирлыг барагдуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлагыг хангаж, үлдэх “Авто зам барьсан газрын оронд зохих хэмжээний газрыг өөр байршилд шилжүүлэн олгох тухай захирамж гаргахыг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА