| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 181/2024/06878/И |
| Дугаар | 197/ШШ2025/01613 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/01613
2025 02 24 197/ШШ2025/01613
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 19-р хороо, ******* ******* *******, ******* *******,141тоотод оршин суух, /РД:*******82010812/, ******* овогт *******гийн ын гаргасан
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, 14-р хороо, ын *******, 29 тоотод оршин суух хаягтай, /РД:70040607/, овогт ын д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг *******, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/00926 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: П. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
2023 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хамт автобус баазад ажилладаг байсан иргэн овогтой д өөрийн 5301704103 дугаарын данснаас 3.000.000 төгрөг зээлдүүлсэн боловч өдийг хүртэл эргүүлж өгөөгүй тул зээлдүүлсэн 3.000.000 /гурван сая/ төгрөгийг Б.гаас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч: Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт:
П.ын нэхэмжлэлтэй 3.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 1.500.000 төгрөгийг, мөн улсын тэмдэгтийн хураамжийн 50% болох 32.075 төгрөгийг төлнө. гэжээ.
Нэхэмжлэгч: П.ын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд:
... Хариуцагч Б.гаас зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б. нь 3,000,000 төгрөгийг 2025 оны 03 сараас эхлэн 2025 оны 04 сард төлж дуусахаар хуваарь гарган хариу тайлбар ирүүлсэнтэй танилцлаа. Уг хуваарийн дагуу төлбөрөө төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П. нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б. нь нэхэмжилж буй 3.000.000 төгрөгийг 2025 оны 03 сараас 2025 оны 04 сарын 20-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, П.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 02 сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр гарсан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П.ын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 1.500.000 төгрөг тус тус төлж барагдуулна гэх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.560 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 62.950 төгрөгийн тал хувь буюу 31.475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 31.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.од олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД