2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/00718 

 

2025 01 28 191/ШШ2025/00718 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: **************, ************** тоот хаягт оршин суух, *********овогт Ч.И********* /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Н****г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.И*********, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Тамжид нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Ч.И*********ээс шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.И********* миний бие О.Н****д Зээлийн гэрээ хийлгүйгээр, хүүгүй 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр М банк 4,600,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Х.******* 4,269,000 төгрөг, мөн апп зээлүүд болох Б.******* 2,000,000 төгрөг, Н.******* 310,000 төгрөг, А.******* 251,000 төгрөг, С.******* 1,500,000 төгрөг, Т.******** 308,000 төгрөг, Г.******* 350,000 төгрөгийг өгсөн. О.Н**** нь эдгээр мөнгийг богино хугацаанд ашиглаад буцааж өгнө гэж хэлж аваад өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2024/28386 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. О.Н**** нь Улаанбаатар хотод оршин суудаг тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан, тухайн хүн нь хаяг дээрээ байгаа тул шүүхийн ажиллагааг удаашруулж байна гэж үзэж байна. 11 дүгээр сард шүүхэд төлбөр барагдуулах нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш холбоогүй болсон. Сүүлд 1 дүгээр сард утас нь холбогдож байсан. Тухайн хүн хилээр гараагүй байх тул санаатайгаар үйл ажиллагааг удаашруулж байна. Оргон зайлах буюу Солонгос улс руу явах магадлалтай байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэв. 

2.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, “Х.*******” ХК, Ч.И*********ийн хооронд 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 

№ЗГ/55292258 дугаартай “Зээлийн гэрээ”, Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/55392215 дугаартай “Зээлийн гэрээ, Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/55995063 дугаартай “Зээлийн гэрээ”, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн М банк 6000139745 дугаартай “Цахим зээлийн гэрээ”, эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, Зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, “Х.*******” ХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2024/28386 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд гаргасан. 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/02396 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрыаас ирүүлсэн О.Н****гийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Шүүхийн мэдэгдэх хуудас, О.Н****гийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Нэхэмжлэгч Ч.И********* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн О.Н****г эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ. 

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ч.И********* нь **************, ************** тоот хаягт оршин суудаг болох нь түүний Иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа баримтуудаар болон, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч О.Н****гийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт нийт 14,704,879.5 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойсон. 

Хэрэгт авагдсан, “Х.*******” ХК, Ч.И*********ийн хооронд 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №ЗГ/55292258 дугаартай “Зээлийн гэрээ”, Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/55392215 дугаартай “Зээлийн гэрээ, Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/55995063 дугаартай “Зээлийн гэрээ”, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн М.******* 6000139745 дугаартай “Цахим зээлийн гэрээ”, эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, Зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, “Х.*******” ХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар О.Н**** нь хүсэлт гаргагч Ч.И*********ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна. 

3.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/02396 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн О.Н****гийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаанд түүний оршин суугаа газрын хаягийг ...*************, ************ тоот... гэж тодорхойлсон байх ба уг хаягийн дагуу шүүхээс шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна. 

Шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мэдэгдэх О.Н**** нь өөрөө хүлээж авсан болох нь “Монгол шуудан” ХК-ийн Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай баримтаар тогтоогдож байх ба шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан О.Н**** нь тус шүүхэд хүрэлцэн ирж “…О.Н**** миний бие шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн аваад шүүхэд хүрэлцэн ирлээ. Ч.И********* нь намайг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Намайг эрэн сурвалжлуулах шаардлагагүй, миний оршин суух хаяг ***********, ********** тоот хаягт аав, ээжийн хамт амьдарч байгаа. Дараа шүүхээс энэ хаягаар дуудахад би шүүхэд очиж маргаанаа шийдвэрлүүлнэ” гэсэн тайлбарыг бичиж өгсөн нь хэрэгт авагджээ. 

Дээрхээс үзэхэд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Н****гийн оршин суух газрын хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116.,118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ****** овогт О.Н**** /РД:***********/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Ч.И*********ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор 

шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ.        З.БАЯРМАА