| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/00078/И |
| Дугаар | 191/ШШ2025/00438 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/00438
2025 01 21 191/ШШ2025/00438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *************, ********** тоот хаягт байрлах, “Э************” ХХК /РД:*********/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Б************ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э************” ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“С.Б************ нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2020 оны 01 сарын 25-ны өдөр Лизингийн зээлийн болон фидуцийн ФГ-12 01/25/01 гэрээ байгуулж, жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 29,000,000 төгрөгийн зээл авсан юм. С.Б************ зээл авахдаа зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн гэрээтэй холбогдсон бусад зардал, төлбөрийг эргүүлэн төлөх үүргээ баталгаажуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахаар манай ББСБ ийн өмчлөлд Toyota Prado маркийн, **- ** *** улсын дугаартай автомашиныг шилжүүлэхээр фидуцийн гэрээ байгуулсан. Зээлдэгч С.Б************ нь 2020.02.28-ны өдөр үндсэн зээлээс 361,887 төгрөг, хүүнд 5,113 төгрөгийг төлж, нийт 800,000 төгрөгийг төлж, 2020- оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хугацаанд гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүү төлөхгүй хуваарьт хугацаагаа 1469 хоногоор хэтрүүлж зээлдүүлэгчийг хохироож байна. Мөн манай байгууллагын зүгээс гэрээний 2.2.9., 4.2.1., 4.2.8. заасанчлан гэрээг цуцлан барьцаа авто машинаа олж үүргийн гүйцэтгэл хангах гэсэн боловч зээлдэгч нь барьцааг бусдад борлуулж үрэгдүүлсэн, мөн хангалттай хугацаа өгсөн бөгөөд зээлдэгч ямар ч санаачлага гаргахгүй илтэд зугтаж утас нь тийм хүн байхгүй, мөн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх гэсэн боловч тухайн хаяг дээрээ оршин суудаггүйг Баянгол дүүргийн *-р хорооноос тус хороонд бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлж байх тул хариуцагч С.Б************ыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч************ шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Э************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч С.Б************ыг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “Э************” ХХК, С.Б************ын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ-20/01/25/01 дугаартай “Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ”, Зээл эргэн төлөх хуваарь, №ФГ-20/01/25/01 дугаартай “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”, Баянгол дүүргийн * дугаар хорооны Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Тодорхойлолт баримт зэргийг шүүхэд ирүүлсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/02421 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн С.Б************ын Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Э************” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн С.Б************ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “Э************” ХХК нь *************, ********** тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн ********* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч С.Б************ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас гэрээний үүрэгт нийт 29,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан, “Э************” ХХК, С.Б************ын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ-20/01/25/01 дугаартай “Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ”, Зээл эргэн төлөх хуваарь, №ФГ-20/01/25/01 дугаартай “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар С.Б************ нь хүсэлт гаргагч “Э************” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3. Зээл авах үедээ “Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ”, “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн С.Б************ын Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа баримтад тодорхойлсон ***************, ************** тоот хаягт С.Б************ нь оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн * дугаар хорооны Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Тодорхойлолт баримтаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, С.Б************ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ********* овогт С.Б****** /РД: ***********-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар С.Б************ыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “Э************” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч************ утас: ********/-д мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА