| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 184/2024/10053/И |
| Дугаар | 197/ШШ2025/01605 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/01605
|
2025 02 24 |
197/ШШ2025/01605 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5.010.824,71 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/02080 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь Б.Шижир-Алттай 2021 оны 09 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 2.699.900 төгрөгийг, жилийн 34.8 хувь буюу сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай олгосон ба уг зээлийн гэрээний хугацаа 2023 оны 09 сарын 23-ны өдөр дуусгавар болсон.
Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2022 оны 01 сарын 20-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн.
Иймд Б.Шижир-Алтаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2.352.786,39 төгрөг, зээлийн хүү 2.344.869,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 313.169,12 төгрөг, нийт 5.010.824,71 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Б.Шижир-Алт нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт:
Миний бие нь Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5.010.824,71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжилсэн 5.010.824,71 төгрөгийг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 835.137 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 835.137 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 835.137,71 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны 835.137 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны 835.137 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны 835.137 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудаас хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь хариуцагч Б.Шижир-Алт-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.010.824,71 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Шижир-Алт нь нэхэмжлэлийн шаардлага 5.010.824,71 төгрөгийн дүнг хүлээн зөвшөөрч байна. 5.010.824,71 төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 835.137 төгрөгөөр төлж бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5.010.824,71 төгрөгийг хариуцагч Б.Шижир-Алт нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 сарын 25-ны өдрийн хооронд сар бүр 835.137 төгрөгөөр төлж бүрэн барагдуулна гэх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 95.124 төгрөгийн тал хувь болох 47.562 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Шижир-Алт-с улсын тэмдэгтийн хураамжид 47.562 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Шижир-Алт нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД