Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/01614

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 24

 

 

 

 

 

 

 

197/ШШ2025/01614

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Н*******,*******,*******,*******,*******,*******,

 Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,,т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.395.997,17 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/01050 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Ингүүмэл зоос ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Т.Өлзийхутаг нь Ингүүмэл зоос ББСБ ХХК-тай 2023 оны 09 сарын 06-ны өдөр 23/75 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1.999.000 төгрөгийг, 15.0 хувь буюу сарын 1.25 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд уг зээлийн гэрээний хугацаа 2024 оны 09 сарын 06-ны өдөр дуусгавар болсон.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2023 оны 10 сарын 02-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Иймд Т.Өлзийхутагаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1.999.000 төгрөг, зээлийн хүү 356.533,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.463,20 төгрөг, нийт 2.395.997,17 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Шиаоми Стор компаниас гар утас худалдан авсан. гэжээ.

 

Хариуцагч: Т.Өлзийхутаг нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт:

Ингүүмэл Зоос ББСБ-ын нэхэмжилсэн нийт 2.395.997 төгрөгийг дараах графикийн дагуу бүрэн төлж барагдуулна. 2025 оны 03 сарын 05-ны өдөр 399.332 төгрөг, 2025 оны 04 сарын 05-ны өдөр 399.332 төгрөг, 2025 оны 05 сарын 05-ны өдөр 399.332 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны 399.332 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны 399.332 төгрөг, 2025 оны 08 сарын 05-ны 399.332 төгрөг тус тус төлж бүрэн барагдуулна. гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудаас хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ингүүмэл зоос ББСБ ХХК нь хариуцагч Т.Өлзийхутаг-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2.395.997,17 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Өлзийхутаг нь нэхэмжлэлийн шаардлага 2.395.997,17 төгрөгийг 2025 оны 03 сарын 05-ны өдөр 399.332 төгрөг, 2025 оны 04 сарын 05-ны өдөр 399.332 төгрөг, 2025 оны 05 сарын 05-ны өдөр 399.332 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны 399.332 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны 399.332 төгрөг, 2025 оны 08 сарын 05-ны 399.332,17 төгрөгөөр тус тус төлж барагдуулна хэмээн Ингүүмэл зоос ББСБ ХХК-ийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан эрх зүйн үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ингүүмэл зоос ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.395.997,17 төгрөгийг хариуцагч Т.Өлзийхутаг нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сарын 05-ны өдөр 399.332 төгрөг, 2025 оны 04 сарын 05-ны өдөр 399.332 төгрөг, 2025 оны 05 сарын 05-ны өдөр 399.332 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны 399.332 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны 399.332 төгрөг, 2025 оны 08 сарын 05-ны 399.332,17 төгрөг тус тус төлж бүрэн барагдуулна гэх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 53.286 төгрөгийн тал хувь болох 26.643 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т.Өлзийхутагаас улсын тэмдэгтийн хураамжид 26.643 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ингүүмэл Зоос ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Т.Өлзийхутаг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай. 

 

 

 

ШҮҮГЧ  С.БАЗАРХАНД