| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2022/0937/З |
| Дугаар | 128/ШШ2024/0942 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0942
2024 11 25 128/ШШ2024/0942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: В.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А. ()
Хариуцагч: *******,******* сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Гэрээт хуульч Г.
Гуравдагч этгээд: “” ХХК
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.
Иргэдийн төлөөлөгч: Б.
Маргааны төрөл: Газрын маргаан
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., иргэдийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар шүүх хуралдаанд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч В. нь 2022 оны 09 сарын 21-ны өдөр *******,******* сайдад холбогдуулан “*******,******* сайдын 2022 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.*******,******* сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” дугаар захирамжаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр албан бичгээр ирүүлсэн санал, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэж хүчингүй болгосон байх ба хавсралт, хүснэгтийн 4-т нэхэмжлэгч В.ийн нэртэй газарт байршилтай, 1 га хэмжээтэй газар багтсан байна.
3.Нэхэмжлэгч В. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргажээ.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие иргэн В. нь 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "Монгол Улсын Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах" гэрчилгээний үндсэн дээр Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн "" нэртэй байршилд 1.0 га талбай бүхий газрыг ашигласаар ирсэн билээ.
Миний бие энэхүү газрыг ашиглаж байх хугацаандаа холбогдох хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд хууль журмын дагуу ашиглаж, жил бүр газар ашилах гэрээгээ дүгнүүлсний үндсэн дээр газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулсаар ирсэн. Улмаар цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахал болон эдийн засгийн хямралын улмаас миний бие тодорхой хугацаанд газрын төлбөрийг тасалдуулсан ч *******,******* яамны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр энэхүү зөрчлийг арилгах талаар сануулсан ба үүний дагуу газрын төлбөрийг төлж, тухайн газар дээрээ******* зориулалттай барилгын ажилыг эхлүүлж, дээрх зөрчлийг арилгасан.
Гэтэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дүгээр мэдэгдлийг ирүүлсэн ба уг мэдэгдэлд "Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр ************** сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тоот тушаалын дагуу газар ашиглах эрх хүчингүй болсныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгасан байхад маргаан бүхий актаар иргэн миний газар ашиглах эрхийг цуцлахдаа бодит нөхцөл шаардлага байсан эсэхийг баримтаар урьдчилж тогтоогоогүй, шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байхад надад урьдчилан мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангаагүй нь хуулиар тогтоосон захиргааны үйл ажиллагаанд мөрдөгдөх "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" тусгай зарчим алдагдсан гэж үзэж байна.
Дараагийн асуудал нь ************** сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тоот тушаалын хавсралтын иргэн надад холбогдох хэсгийн газар цуцлах үндэслэлд "... Ойн сан бүхий газартай давхцалтай" гэж дурджээ. Өмнө эрх бүхий байгууллагаас миний ашиглаж буй газрыг ямар нэг байдлаар давхцалтай гэх мэдээллийг өгч байгаагүй ба газрыг цуцлахдаа дээрх үндэслэлийг нэмж оруулсанг гайхаж байна. Өмнө эрх бүхий байгууллагаас давхцалтай холбоотой асуудлыг иргэн надад мэдэгдсэн бол давхцалгүй хэсэг рүү шилжүүлэх байдлаар холбогдох ажиллагааг хийх боломжтой байсан гэж үзэж байна.
Иймд дээрх байдлыг харгалзан үзэж, маргаан бүхий сайдын тушаалыг хүчингүй болгож, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
5.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн В.ийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан *******,******* сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 25-ны А/ тушаалаар иргэн В.ад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын гэх газарт 1 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон байдаг.
"Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" *******,******* сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т "..газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...", 35.3.3-т ".. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...", 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...", 40.1.6- д"...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 15 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг *******,******* яаманд ирүүлээгүй байдаг.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нэхэмжлэгчийн газраа ашиглаагүй нь нотлогдож байна.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг *******,******* яамны харьяа байгууллага юм.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг яам болон Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт гарын хамгаалалтын захиргаа хийсэн болно
Иймд *******,******* сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн В.ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай 358 дугаартай тушаал гарсан. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6 дахь заалтуудыг үндэслэл болгож уг тушаал гарсан. Нэхэмжлэгчийг газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж үзсэн. Тухайн улирлын газрын төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор төлнө гэж заасан байдаг. Энэ хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан тодорхойлолтоор харагдана. 2022 оны 1 болон 2 дугаар улирлын төлбөр 960,000 мянган төгрөгийг хугацаанд нь төлөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Сүүлд нь төлсөн үү, захирамж гарснаас хойш төлсөн үү гэдэг нь чухал биш. Захирамж гарах хугацаанд нь төлбөр төлөөгүй гэдэг нь энэ баримтаар тогтоогдоно. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасны дагуу газраа зориулалтын дагуу ашигласан уу гэдэг асуудал гарч ирсэн. Нэхэмжлэгчийн тухайд газрын зориулалтын дагуу ашигласан баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн маргаан бүхий газарт гэрийн суурь харагддаг. Улсын дээд шүүхийн 2008 оны тогтоолд заасныг үндэслэж шийдвэр гаргасан байгаа. Иймд маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
6.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд В.ийн нэхэмжлэлтэй, *******,******* сайдад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Уг хэрэгт 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжаар “" ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасны дагуу хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч В. нь 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "Монгол Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах" гэрчилгээний үндсэн дээр Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн "" нэртэй байршилд 1.0 га талбай бүхий газрыг ашигласаар ирсэн. Тус газрыг аялал жуулчлал болон амралтын зориулалтай ашиглаж байсан бөгөөд гуравдагч этгээд "" ХХК-ийн хувьд нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Мөн энэхүү газрыг ашиглаж байх хугацаандаа холбогдох хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд хууль журмын дагуу ашиглаж, жил бүр газар ашиглах гэрээгээ дүгнүүлсний үндсэн дээр газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулсаар ирсэн. Улмаар цаг үеийн нөхцөл байдлаас болоод нэхэмжлэгч нь газрын төлбөр тасалдуулсан гэж гуравдагч этгээд мэдэгдсэн. Хэдий зөрчил гаргасантай холбогдуулан газрын төлбөрийг төлж, тухайн газар дээрээ******* зориулалттай барилгын ажлыг бид эхлүүлсэн. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас дүгээр мэдэгдлийг ирүүлсэн уг мэдэгдэлд Газрын тухай хууль болон ************** сайдын дугаар тушаалын дагуу газар ашиглах эрх хүчингүй болгосон. Гэтэл бид дугаар мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгасан байхад газар ашиглах эрхийг цуцалсан нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчим алдагдсан гэж үзэж байна. Иймд *******,******* сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
7.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай санал нийлж байна. 2 жил зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзсэн нь зөв гэж үзэж байна. Төрийн захиргааны байгууллагын зөв, ижил саналтай байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч В.аас *******,******* сайдад холбогдуулан 2022 оны 09 сарын 21-ны өдөр шүүхэд хандаж “*******,******* сайдын 2022 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2.1.Нэхэмжлэгч, гуравдагч этгээд талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцүүлэхгүйгээр буцаах саналыг хариуцагч талаас гаргасан хэдий ч хэрэгт цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогчдын бичгээр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариу тайлбар зэргийг судалсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5.“ Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тэмдэглэв.
3.Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд, анх Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тушаал/Хэргийн 1 дүгээр хавтас, 112 дахь тал/-аар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөл хүсэж ирүүлсэн төсөл, тэдгээрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн газар ашиглах гэрчилгээ шинээр олгох, зарим иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хавсралтын дагуу баталгаажуулж өгөхийг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад даалгасан байх ба хавсралтад тусгасан хүснэгтийн 32-т нэхэмжлэгч В.т Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нэртэй газарт 1 га газрыг******* зориулалтаар олгосон байна.
3.1.Энэхүү газар ашиглах эрхийн хугацааг *******,******* сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалаар “Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нэртэй газарт 1.0 га газрыг******* зориулалтаар ашиглах эрх авч Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр газар ашиглах эрхийн хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар сунгуулсан иргэн В.ийн // газар ашиглах эрхийн хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 5 жилээр сунгахыг зөвшөөрсүгэй.” гээд холбогдох ажиллагаа хийхийг нэр бүхий албан тушаалтнуудад даалгажээ.
3.2.Улмаар маргаан бүхий *******,******* сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 35.3.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “... газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Ойн сан бүхий газартай давхцалтай” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.
4.“Газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:
4.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр;” тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.“Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус зохицуулж өгсөн байх ба газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан 2 жил байх, ашиглаагүй шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхаар хууль тогтоогчоос урьдчилсан нөхцөл заасан.[1]
4.2.Хэдийгээр хүчин төгөлдөр шүүхийн магадлалаар энэ үндэслэлийг үгүйсгэсэн ч, анхан шатны шүүхэд маргаж буй үндэслэлд шүүх дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай.
4.3.Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гагцхүү “газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр маргах бөгөөд хариуцагч шийдвэрээ Улсын дээд шүүхийн 2008 оны тогтоолд нийцүүлэн гаргасан тул хууль зүйн үндэслэлтэй гэж маргана.
4.4.Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт “Мөн зүйл, хэсэгт заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарласан байх ба анхан шатны шүүх нотлох үүргийнхээ хүрээнд маргаан бүхий газрын агаар, сансрын зургийг шаардан гаргуулсан бөгөөд Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр “Иргэн овогтой ийн ашиглалтад бүртгэлтэй газрын агаар сансрын зургийг Google Earth программаар 2020 оноос 2022 оны 9 сар хүртэл хугацаагаар гарган хавсралтаар хүргүүлж байна” гээд холбогдох зургийн нотлох баримт хавсаргаснаас /Хэргийн 2 дугаар хавтас, 167-172 дахь тал/ үзвэл******* зориулалтаар гэр барьж үйл ажиллагаа явуулж байсан болон гуравдагч этгээд “” ХХК-тай хэлэлцэн тохиролцож******* цогцолбор барьж байгуулахаар ажиллаж байгаа зэргээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
5.“Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд:
5.1.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.“Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.”, 12 дугаар зүйлд “Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заасан.
5.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ “... миний бие тодорхой хугацаанд газрын төлбөрийг тасалдуулсан ч *******,******* яамны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр энэхүү зөрчлийг арилгах талаар сануулсан ба үүний дагуу газрын төлбөрийг төлж, тухайн газар дээрээ******* зориулалттай барилгын ажлыг эхлүүлж, дээрх зөрчлийг арилгасан”/Хэргийн 1 дүгээр хавтас, 2 дахь тал/ гэж тайлбарлажээ.
5.2.1.Гэвч Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр “В. нь 531 дугаар ашиглах эрхийн гэрчилгээтэй, ******* нэгж талбар бүхий газарт 2022 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болно”/хэргийн 1 дүгээр хавтас, 79-80 дахь тал/,
газрын төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө төлсөн эсэх талаар дахин лавлахад 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэлд “Шүүгчийн туслахын утаснаас Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлбөрийн байцаагчийн утсанд холбогдож тодруулахад ... Өмнө нь бид албан бичгээр хариу өгсөн. В. нь 2022 оны газрыг төлбөрийг төлөөгүй, өнөөдөр хүртэл хугацаанд төлөөгүй.” гэснээс үзвэл нэхэмжлэгчийн “мэдэгдэлд дурдсаны дагуу газрын төлбөрөө төлж, зөрчлөө арилгасан” гэх тайлбар үндэслэлгүй байна.
5.2.2.Газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн эсэх талаарх баримтыг Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулан авсан ба “... Иргэн В.ийн газрын төлбөрийн хэмжээ нь Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл(бүс)-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” ******* тоот тогтоолоор 1 м2 газрын төлбөр 102 төгрөгөөр, мөн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл(бүс)-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” 12/39 тоот тогтоолоор 1м2 газрын төлбөр нь 120 төгрөг болж тус тус өөрчлөгдсөн. 2.Иргэн В.ийн 2020, 2021 онд төлөгдсөн газрын төлбөр, 2022 оны 1 болон 2 дугаар улирлын газрын төлбөрийн нэхэмжлэх нь дээрх тогтоолуудыг үндэслэн төлбөрийн цахим системд тухай бүр өөрчлөгдсөн үүссэн. 3.Тухайн газар ашиглах гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сард дуусаж байсан тул газрын төлбөрийн цахим системд 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэлх газрын төлбөрийн ногдуулалт 962769 төгрөгөөр үүссэн болно.” гэх тайлбарыг ирүүлсэн./хэргийн 2 дугаар хавтас, 53 дахь тал/
5.3.Газрын төлбөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх боломжтой байхад шууд Газрын тухай хуульд заасан хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгч тал гомдож байсан бөгөөд энэ нь хариуцагчийн сонгох боломжийн хүрээ хязгаар төдийгүй Зөрчлийн тухай хуульд газрын төлбөр төлөөгүйтэй холбоотой зөрчилд тооцож шийтгэл оногдуулах хэм хэмжээ байхгүйгээс гадна Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заагдсан тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлүүдийн нэг ба энэ маргааны тухайд *******,******* сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нь хуульд нийцсэн байна.
5.4.Газрын төлбөрөө төлөөгүйгээс газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн талаарх *******,******* яамны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн эсэхтэй холбоотой баримт нь яамны архивт байхгүй талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бичгийн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй./хэргийн 2 дугаар хавтас, 74 дэх тал/
5.4.1.Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ энэхүү албан бичгийг хүлээн авсан бөгөөд дурдсан шаардлагыг биелүүлсэн гэж тайлбарласан ч энэ нь баримтаар нотлогдоогүй төдийгүй, нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааны тов мэдэгдсээр байтал удаа дараа шүүх хуралдаанд ирж оролцоогүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.“Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.” тул шүүх хэрэг маргааныг шийдвэрлэсэн болно.
6.“Ойн сан бүхий газартай давхцалтай” гэх үндэслэлийн тухайд:
6.1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч В.ийн ашиглах эрх бүхий газар нь ойн сан бүхий газартай 160 мкв хэмжээгээр хэсэгчлэн давхацсан/Хэргийн 1 дүгээр хавтас, 85-86 дахь тал/ байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “... ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхцалтай нь газрын эрхийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл биш ...” хэмээн хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч тал маргаан бүхий актын энэ үндэслэлээ дэмжээгүй гэж үзэв.
7.Иргэдийн төлөөлөгч “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай санал нийлж байна. 2 жил зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзсэн нь зөв гэж үзэж байна. Төрийн захиргааны байгууллагын зөв, ижил саналтай байна.” гэж дүгнэж, дүгнэлтээ бичгээр үйлдэж ирүүлсэн болно.
8.Иймд нэхэмжлэгч В.ийн “*******,******* сайдын 2022 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан В.ийн *******,******* сайдад холбогдуулан гаргасан “*******,******* сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
[1] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2024/0028 дугаартай магадлал, 5 дахь тал, 7 дугаарт.