| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00203/И |
| Дугаар | 307/ШШ2025/00248 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 307/ШШ2025/00248
| 2025 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 307/ШШ2025/00248 | Дархан-Уул аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00203/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, утас: *******13, Х******* б******* овогт Г*******ын Б******* /РД: М*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух, утас: *******99, Б******* овогт О*******ын Э /РД:В/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
О.Э нь Г.Б******* надад нэгж талбарын 0, улсын бүртгэлийн 1, гэрчилгээний 06 дугаартай газрыг зарахаар тохиролцож, урьдчилгаа 8,000,000 төгрөг авсан. 2024 оны 06 сарын 05-ны өдөр газар зарах боломжгүй болсон гээд 2024 оны 09 сарын 25-ны өдөр газар зарахаар авсан 8,000,000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл авсан мөнгөө өгөөгүй учир хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
О******* овогтой Э миний бие Г******* овогтой Б*******аас 2024 оны 06 сарын 05-ны өдөр газар барьцаалан 8,000,000 төгрөг авсан нь үнэн болно. Гэвч тус газрыг зарах боломжгүй болж 8,000,000 төгрөгийн буцаан барагдуулж чадаагүй нь үнэн билээ. Г.Б*******ын гаргасан 8,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагч О.Эд холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Э нь Г.Б*******ын нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, О.Эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч О.Э нь Г.Б*******ын нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, О.Эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгөөс 71,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 71,475 төгрөгийг, хариуцагч О.Эгээс 71,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Б*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ