Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 307/ШШ2025/00250

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 307/ШШ2025/00250

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин байх, Г******* ХХК /РД:*******64/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт бүртгэлтэй,  тоот хаягт оршин суух, Т******* овогт Ц*******ийн Э******* /РД: О*******12/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 34,082,184 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.С*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ш*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Дурсахбаяр оролцож, тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

1. Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч Ц.Э*******д холбогдуулан 34,082,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ д*******х байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г******* ХХК нь ус ундааны борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Б.М, Ц.Э******* нар нь манай байгууллагатай 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Гэрээт борлуулагчийн гэрээ-г бичгээр байгуулан хамтран ажиллаж, Дархан-Уул аймагт ус, ундаа түгээлтийн үйл ажиллагааг явуулж байсан. Манай байгууллагын зүгээс тус хоёр борлуулагчтай 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлэхэд 22,721,456 төгрөгийн б******* бүтээгдэхүүн борлуулсны төлбөрийг хувьдаа авч хэрэглэсэн дутагдал илэрсэн.

Борлуулагч Ц.Э*******, Б.М нар нь тухайн үед дутагдлаа хүлээн зөвшөөрч, төлбөр тооцоог барагдуулна гэсэн боловч одоо хүртэл манай компанийг хохирлыг барагдуулахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэрээт борлуулагчийн гэрээ-ний 6.5 дахь заалтад Төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө. гэж заасан гэсэн тул гэрээний үүргийн гүйцэтгэл биелэх өдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлөгдөөгүй үнийн дүнд хоногийн 0,5 хувиар алданги тооцож, 11,360,728 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж нийт 34,082,184 төгрөгийг хариуцагч Ц.Э*******гаас гаргуулахаар нэхэмжилж байна. Уг төлбөрийг Ц.Э******* хариуцна гэсэн учраас Ц.Э*******д холбогдуулж нэхэмжлэл гаргасан.

Манай компанийн зүгээс намайг уг хоёр борлуулагчийг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуул гэсэн. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар Дархан-Уул аймагт ирж Б.М, Ц.Э******* нартай уулзахад нотариат орж, гэрээ хийж өгсөн. Би уг гэрээг аваад компани дээр очиход захирал хүлээн зөвшөөрөхгүй, Б.М, Ц.Э******* хоёр ч огт төлөлт хийхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд хариуцагч Ц.Э*******гаас б******* борлуулсны төлбөр 22,721,456 төгрөг, алданги 11,360,728 төгрөг, нийт 34,082,184 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Э*******, Б.М нар нь тус компанид гэрээт борлуулагчаар ажиллаж байсан нь үнэн. Б.М нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Т.С*******тай найзууд байсан юм билээ. Тэгээд Б.М нь хамтран амьдрагч Ц.Э*******тай хамт эхний б*******гаа авч, борлуулалт хийж эхэлсэн бөгөөд хоёр дахь удаа б******* авахдаа гэрээгээ байгуулсан. Б.М л б*******гаа хүлээж аваад, гарын үсгээ зурдаг байсан. Мөн Б.М б******* борлуулсны төлбөрийг өөрийн дансаар авч, компанийн дансанд тушаадаг зарчмаар ажиллаж байсан. Ц.Э******* нь ачаагаа ачиж буулгаад, машинаа жолоодоод, өөрийнхөө хамтран амьдрагчдаа туслаад явж байсан. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр б******* авахаа болиод, үлдэгдэл б*******гаа тушаагаад, энэ харилцаа дуусгавар болсон.

Тус компанийн нярав Т.С******* нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр над руу утсаар ярьж Хүүхэд чинь утсаа авахгүй байна. Цагдаад өгнө. гэж хэлсэн. Ингээд Ц.Э******* нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлт бичээд нотариатаар батлуулж өгсөн байдаг.

Т.С******* нь анх Б.Мтэй байгуулсан гэрээн дээр Ц.Э*******гаар нөхөж гарын үсэг зуруулсан. Т.С*******, Б.М, Ц.Э******* нарын -ны өдөр байгуулсан Тооцоо нийлэх гэрээ-д 22,721,456 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны дотор төлнө. Ингэж төлөхдөө хэсэгчлэн төлж болно, хүү тооцохгүй гэсэн нөхцөлтэй гэрээ байгуулсан.

Гэтэл энэ гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч нь шүүхэд Ц.Э*******г ганцааранг нь хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн алданги нэхэмжлэхдээ 2024 оны 8 дугаар с*******с 18-ны өдрөөс хойш тооцсон гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 328,361 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, Г******* ХХК-ийн захирал М.Мөнхцацралын Б.М, Ц.Э******* нартай байгуулсан Гэрээ борлуулагчийн гэрээ, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Т.С*******т олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Ц.Э*******гийн г*******р бичсэн гэх хүсэлт, өр авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцоо нийлэх гэрээ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нотлох баримтаар: Ц.Э*******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ д*******х байдлаар тодорхойлсон. Үүнд: Г******* ХХК нь Б.М, Ц.Э******* нартай 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Гэрээт борлуулагчийн гэрээ-г бичгээр байгуулан хамтран ажиллаж байсан. Б.М, Ц.Э******* нар нь б******* бүтээгдэхүүн худалдан борлуулсны төлбөр 22,721,456 төгрөгийг компанид тушаалгүй, хувьдаа авч хэрэглэсэн. Уг төлбөрөө төлж барагдуулна гэх боловч төлөхгүй, компанийг хохирлыг барагдуулахгүй байгаа тул б******* борлуулсны төлбөр 22,721,456 төгрөг, гэрээнд заасан алданги 11,360,728 төгрөг, нийт 34,082,184 төгрөгийг хариуцагч Ц.Э*******гаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг д*******х үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Ц.Э******* нь Г******* ХХК-тай 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Гэрээт борлуулагчийн гэрээ огт байгуулаагүй бөгөөд уг гэрээг Б.М байгуулж, гэрээт борлуулагчаар ажиллаж байсан. Нэхэмжлэгч компаниас 2024 оны 10 дугаар сард Ц.Э*******г дарамталж байгаад уг гэрээнд нэмж гарын үсэг зуруулсан. Ц.Э******* нь хамтран амьдарч байсан Б.Мгийн борлуулалтын ажилд л тусалж байсан. Компаниас Б.Мд холбогдуулан цагдаад гомдол гаргана гэсэн учир хамгаалж уг гэрээнд сүүлд гарын үсэг зурсан.

Иймээс уг гэрээ, түүнтэй холбоотой асуудалд Ц.Э******* нь хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Б.М нь уг компанитай гэрээ байгуулж, б*******г гарын үсэг зурж хүлээн авч, төлбөрийг өөрийн дансанд шилжүүлэн авч, компани руу шилжүүлдэг байсан. Гэтэл Ц.Э*******г хариуцагчаар тодорхойлсонд гомдолтой байна. Ц.Э*******гийн хувьд б******* бүтээгдэхүүн хүлээн авч, төлбөр тооцоо хийдэггүй байсан.

Мөн Т.С*******, Ц.Э*******, Б.М нарын -ны өдөр байгуулсан Тооцоо нийлэх гэрээ-ний дагуу төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан, алдангийг 2024 оны 8 дугаар с*******с тооцож нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Уг төлбөрийг Ц.Э******* ганца******* хариуцах ёсгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар д*******х үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Г******* ХХК нь Б.М, Ц.Э******* нартай 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулжээ. /хх9-11/

4.2. Хэрэгт авагдсан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар гэрээт борлуулагч Б.М, Ц.Э******* нар нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 65,310,160 төгрөгийн б******* авч, 38,805,704 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлж, 26,504,456 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдсон. /хх30/

 

4.3. Нэхэмжлэгч Г******* ХХК-ийг төлөөлж М.Мөнхцацрал, гэрээт борлуулагч Б.М, Ц.Э******* нар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж, гэрээт борлуулагч Б.М, Ц.Э******* нар нь 22,721,456 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, гарын үсэг зуржээ. /хх8/

 

4.4. Хариуцагч Ц.Э******* нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Г******* ХХК-д Ц.Э******* би тус компанид 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс гэрээт борлуулагч хийж байсан болно. Уг хугацаанд б******* бүтээгдэхүүн авч, зарж олсон орлогын 10 хувиар цалинжин ажиллаж байсан. Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар компанид өгөх үлдэгдэл тооцоо 18,700,000 төгрөг байгаа. Энэ тооцоо нь үнэн зөв бөгөөд миний бие уг тооцоог 2024 оны 11 дүгээр сарын 15-нд бүрэн төлж барагдуулах болно. гэх баталгаа бичиж өгч, нотариатаар гэрчлүүлжээ. /хх29/

 

4.5. Улмаар, нэхэмжлэгч Г******* ХХК-ийг төлөөлж Т.С******* нь Б.М, Ц.Э******* нартай -ны өдөр Тооцоо нийлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.М, Ц.Э******* нар нь Г******* ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдэл 22,721,456 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх32/

 

5. Нэхэмжлэгч Г******* ХХК-ийн Б.М, Ц.Э******* нартай 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Гэрээт борлуулагчийн гэрээ-ээр Г******* ХХК нь өөрийн импортолсон болон үйлдвэрлэсэн чанарын өндөр үзүүлэлт бүхий, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц, эрхийн болон биет байдлын доголдолгүй б******* бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр нийлүүлэх, гэрээт борлуулагч Б.М, Ц.Э******* нар нь нийлүүлэгчийн б******* бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, худалдан борлуулсан б******* бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сардаа багтааж нийлүүлэгчид төлөх, худалдан борлуулсан төлбөрийн 10 хувиар урамшуулал авахаар тохиролцсноос дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт заасан комиссын гэрээ байгуулагдсан байна.

 

5.1. Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт зааснаар өөрийн нэрийн өмнөөс, гэхдээ бусдын зардлаар б*******г борлуулж, эрх хэрэгжүүлэх этгээдийг комисс гэнэ.

 

5.2. Талуудын хооронд байгуулагдсан комиссын гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь уг гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм.

5.3. Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлб*******р Г******* ХХК нь гэрээт борлуулагч Б.М, Ц.Э******* нарт 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 65,310,160 төгрөгийн б******* шилжүүлж, гэрээт борлуулагч нар нь 38,805,704 төгрөгийг нэхэмжлэгч компанид буцаан төлсөн, талууд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, Б.М, Ц.Э******* нар нь 22,721,456 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулсан байна.

 

5.4. Иймд нэхэмжлэгч Г******* ХХК нь Б.М, Ц.Э******* н*******с тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдсон төлбөр болох 22,721,456 төгрөгийг шаардах эрхтэй.

 

5.5. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1. дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж заасан.

 

Талуудын хооронд 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Гэрээт борлуулагчийн гэрээ-д Б.М, Ц.Э******* нар гарын үсэг зурсан, Г******* ХХК-ийн Дархан дахь салбарын гэрээт борлуулалтын ажлыг Б.М, Ц.Э******* нар хамтран гүйцэтгэж байсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлб*******р тогтоогдсон тул Б.М, Ц.Э******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

5.6. Хариуцагч Ц.Э*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд ...Гэрээт борлуулагчийн гэрээг Б.М байгуулсан. Нэхэмжлэгч компаниас Ц.Э*******г дарамталж байгаад гэрээнд нөхөж гарын үсэг зуруулсан. гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүнчлэн, хариуцагч Ц.Э******* нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн бичгээр гаргасан баталгаанд нэхэмжлэгч компанид гэрээт борлуулагч хийж байсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

 

5.7. Иймд нэхэмжлэгч Г******* ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь Ц.Э*******гаас нэхэмжлэх эрхтэй.

 

5.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С******* нь Б.М, Ц.Э******* нартай -ны өдөр Тооцоо нийлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.М, Ц.Э******* нар нь Г******* ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдэл 22,721,456 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх бөгөөд дээрх Тооцоо нийлэх гэрээ-д Г******* ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан Т.С*******т уг хэлцлийг байгуулах эрх хуулийн дагуу болон итгэмжлэлийн үндсэн дээр үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

Дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 56.1.8 дахь заалтад заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан хэлцэл гэж үзэх бөгөөд уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх тайлбар нь хариуцагчийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагч Ц.Э*******гаас 22,721,456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

5.9. Харин нэхэмжлэгч Г******* ХХК-ийн нэхэмжилсэн алдангид 11,360,728 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Учир нь, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.5-д заасан Төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө. гэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, алдангийн тооцоолол нь хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн төгрөгөөс алданги тооцож нэхэмжилсэн нь тодорхойгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр, хариуцагч Ц.Э*******гаас 22,721,456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,360,728 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э*******гаас 22,721,456 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,360,728 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,361 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э*******гаас 271,557 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г******* ХХК-д олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ