| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 101/2024/08696/И |
| Дугаар | 197/ШШ2025/01557 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/01557
2025 02 21 197/ШШ2025/01557
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******, Ай си тауэр 13 давхар 1301А тоотод байрлах Инвескор хэтэвч ББСБ ХХК /РД:6428916/-ийн гаргасан,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,*******од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.616.156,01 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01546 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Амартүшигээс тус шүүхэд бичгээр хүсэлтэд:
Инвескор хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч Баатарчулуун овогтой Мөнх-Од*******-д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1,616,156.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Мөнх-Од нь зээлээ бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч Б.Мөнх-Одод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.616.156,01 төгрөг гаргуулах шаардлага бүхий тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Амартүшиг нь хариуцагч Б.Мөнх-Од нь зээлээ бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг тус шүүхэд 2025 оны 02 сарын 13-ны өдөр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл үүссэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Мөнх-Одод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.616.156,01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.808,50 төгрөгийн тал хувь болох 20.404,25 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 20.404,25 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД