| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 102/2024/07363/И |
| Дугаар | 197/ШШ2025/01624 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/01624
|
2025 02 24 |
197/ШШ2025/01624 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,,,,,,,,д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт 6.321.051 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/02374 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХО ЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Ашид капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
Ч.Мөнхтулга нь Ашид капитал ББСБ ХХК-тай 2023 оны 03 сарын 22-ны өдөр 7106546672 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулан, 6.280.000 төгрөгийн зээлийг сарын 2.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 сарын 21-ний өдөр дуусгавар болсон.
Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2023 оны 09 сарын 22-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Иймд Ч.Мөнхтулгаас цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3.977.622 төгрөг, зээлийн хүү 1.996.179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 338.750 төгрөг болон нотариатын үйлчилгээний төлбөр 8500 төгрөг, нийт 6.321.051 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Ч.Мөнхтулга нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт:
Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөрийн үүрэг 6.321.051 төгрөгийг 2025 оны 06 сарын 31-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна
Дээрх төлбөрөөс 2025 оны 01 сарын 09-ны өдөр 500.000 төгрөг төлсөн байгаа. Үлдсэн мөнгийг 2025 оны 02 сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 03 сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 сарын 31-ний өдөр 3.821.051 төгрөгийг тус тус төлж барагдуулна. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудаас хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь хариуцагч Ч.Мөнхтулгад холбогдуулан 2023 оны 03 сарын 22-ны өдрийн 7106546672 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 6.321.051 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Мөнхтулга нь нэхэмжлэлийн шаардлага 6.321.051 төгрөгийг 2025 оны 06 сарын 31-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж, бүрэн барагдуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6.321.051 төгрөгийг хариуцагч Ч.Мөнхтулга хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 сарын 31-ны өдөр дотор хуваарийн дагуу төлж барагдуулна гэсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 116.087 төгрөгийн тал хувь болох 58.043,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ч.Мөнхтулгаас улсын тэмдэгтийн хураамжид 58.043,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ч.Мөнхтулга нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД