| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00268/И |
| Дугаар | 307/ШШ2025/00275 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 307/ШШ2025/00275
| 2025 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 307/ШШ2025/00275 | Дархан-Уул аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00268/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: , “Х******* банк” ХК /РД:*******34/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийт, Төмөр зам 7 гудамж, 1 тоот хаягт оршин суух, Б******* овогт О*******ийн Н******* /РД:*******08/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,975,390.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч О.Н******* нь Х******* банкны онлайн банкны үйлчилгээг ашиглан цалингийн зээл авах хүсэлт ирүүлж, 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *******24 дугаартай “Цалингийн зээлийн гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулан 15,000,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай сарын 1,1 хувийн хүүтэй зээлдүүлсэн.
Цалингийн зээлийн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 584,766.19 төгрөгийг, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөх үүргийг хүлээсэн.
Зээлийг хуваарийн дагуу төлөх үүргээ зээл авснаас хойш биелүүлээгүй тул ажлын газрын санхүүгийн албанд 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр, түүнд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдлийг хүргүүлсэн боловч үр дүн гараагүй.
Хариуцагч зээлийн гэрээний үүргээ нэмэлт хугацаанд гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалт, “Цалингийн зээлийн гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.2.2-т “Зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн хамт төлүүлэх шаардлага гаргах эрхтэй.
Зээлдэгч 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,676,580.76 төгрөг, үндсэн хүү 279,177.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,632.29 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 11,000 төгрөг, нийт 14,975,390.90 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд хариуцагч О.Н*******аас зээлийн гэрээний үүрэгт 14,975,390.90 төгрөгиийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие О.Н******* нь Х******* банкны онлайн банкны үйлчилгээг ашиглан цалингийн зээл 14,676,580.76 төгрөг авсан нь үнэн. Маргаан байхгүй зээлийн төлөлтөө хийж барагдуулна. Одоо нэхэмжилж байгаа 14,975,390.90 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан *******24 хугацаанаас өмнө гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х******* банк” ХК нь хариуцагч О.Н*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,975,390.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Н******* нь “Х******* банк” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 14,975,390.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж, 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.” гэж заасан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, О.Н*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч О.Н******* нь “Х******* банк” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 14,975,390.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, О.Н*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,826.95 төгрөгөөс 116,413.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 116,413.47 төгрөгийг, хариуцагч О.Н*******аас 116,413.47 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ