Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/00300

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/00300

Дархан-Уул аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Хэргийн индекс: 307/2025/00174/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах А******* ББСБ ХХК /РД:*******2/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  тоотод оршин суух, утас: *******75, Х******* овогт Б*******ын А******* /РД:Т*******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 414,811.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа оролцож, тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б.А*******аас зээлийн гэрээний үүрэгт 414,811.90 төгрөгиийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

А******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 414,811.90 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А******* ББСБ ХХК нь хариуцагч Б.А*******д холбогдуулан 414,811.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А******* нь А******* ББСБ ХХК -ийн нэхэмжилсэн 414,811.90 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.А*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С*******, хариуцагч Б.А******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг ирүүлсэн тул тэдгээрийн эзгүйд шүүх хуралдааныг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106 дугаар зүйлийн 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Б.А******* нь А******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 414,811.90 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.А*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ